Дэлхийн зэсийн хамгийн том таван уурхайн нэг болох Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын ажлын 50 хувь өчигдөр нугарав. Энэ амжилтыг хөрөнгө оруулагчдын зүгээс онцлон тэмдэглэж, харин Засгийн газар “Оюутолгой” компаниас эзэмш дэг 34 хувиа 50-д хүргэх цочир төлөвлөгөөгөөр угтлаа. Оюутолгой дахь Засгийн газрын шинэ амбийц иргэдийн чихэнд чимэгтэй сонсогдож байгаа боловч бодит нөхцөлийг долоо дордуулах дэмий чармайлт болох вий гэсэн бол гоомжлолыг хөрөнгийн зах дахь ханшийн мэдээллүүд төрүүлж байна. Азийн эдийн засагт хямралын шинж тэмдгүүд ажиглагдаж, зэсийн ханшийн уналт “дээд амжилт” тогтоож байгаа энэ эрсдэлт өдрүүдэд Монголын улс төрд сонгуулийн өмнөх намрын халуурал тохиож байгааг анхаарвал Оюутолгой, улс төр хоёр холилдох магадлал бий юм.
Оюутолгойн 50 хувь гэдгийг хоёр тал өөр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу цаашид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх тухай хэлэлцэх ёстой хэмээн хөрөнгө оруулагчдыг урьсан билээ. Харин “Айвенхоу Майнз лимитед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс лимитед” компаниуд хэдийгээр Монголын тал энэ төслийн 34 хувийг эзэмшиж буй боловч Оюутолгойгоос эдийн засгийн үр ашгийнх нь 50-иас дээш хувийг хүртэж байгааг сануулж, гэрээг өөрчлөх шаардлагагүй хэмээн үзэж байна.
“Монгол Улсын Засгийн газар нь өөрийн өмч, ногдол ашиг, татвар, нөөцийн төлбөр болон НӨАТ зэргийг оруулаад татварын өмнөх ашгийн талаас илүү хувийг авах болно. Энэ нь уурхай ажиллаж эхлэхээс өмнөх 10 төгрөг бүрийн таваас илүү нь хийгдэж буй ажилд, орон нутгийн ханган нийлүүлэгчдэд болон технологи дамжуулахад төлөгдөнө гэсэн үг” хэ мээн Камерон Макрей хэдэнтээ учир лав. Гэсэн ч Засгийн газар төслийн 50 хувийг эзэмшихийн тулд Оюутолгойн гэрээг буцаах оролдлогоо УИХ-ын 57 дугаар тогтоол болон гэрээ батлагдсанаас хойш хувь ний лүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зөвтгөж буй. Ийнхүү эрс тэс байр суурь илэрхийлж буй талууд хэлэлцээний ширээнд нүүр тулаад монголчуудад илүү ашигтай байдлаар гэрээнд өөрчлөлт оруулж чадах эсэх нь тодорхойгүй нөхцөл Оюутолгойд бий болоод байна.
.jpg)
ЭХЛЭЭД Д.ЗОРИГТЫГ, ДАРАА НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ, ОДОО ОЮУТОЛГОЙГ
... Оюутолгойг чиглэсэн “чулуу” чиглэлийн хувьд эхлээд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг онилдог байв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд нар дараа нь 20-иул гарын үсэг зурж, удаах чулуугаа Д.Зоригт руу дахин нүүлгэсэн нь хамтарсан Засгийн газрын танхимыг бүхэлд нь сандаргах хуулийн үндэс болоотохов. Нэр бүхий гишүүдийн Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагыг сонгуулийн өмнөх улс төр хэмээн харж байгаа хүн олон байна. Хувийн тоглолт хийж их улс төрөөр оролдсоны дүнд ашиг тус нь монголчуудын эрх ашигт нийцэж байвал хүлээн зөвшөөрч болох юм.
Харин энэ тоглоом эргээд Монгол Улсад улс төр нь хэр тогтвортой байдгийн үзүүлэн болж буй хариуцлагыг тэгээд хэн хүлээх хэрэг вэ? Монголын Парламент Оюутолгойн гэрээг долоон жил нухаж, хэдэнтээ буцан байж баталсан. Хоёр жилийн дотор эргүүлэн өөрчлөх гэж байгаа энэ гэрээг улирч одсон гишүүд биш, УИХ-ын одоогийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэж баталсныг олон нийт мартаагүй. Тэр үед гэрээг батлахын тулд иш үндэс болгож байсан тех ник, эдийн засгийн үндэслэл, тоо баримт огт хувираагүй байхад одоо энэ төслийг буцаахаар оролдож байгаа нь Монголын улс төрийн нүүр царай ямар байгааг илчлэн харуулж байна.
Хоёр жилийн өмнө хууль батлагчид ямар гээчийн гэрээ баталж байгаагаа ойлгох чадваргүй толгой нь эргэсэн байж, эс бөгөөс өдгөө сайд нар “илбэдүүлчихэж”. Монголчууд Оюутолгой төслийн 50 хувийг эзэмшинэ гэдэг бол үнэндээ маш сайн мэдээ. Үүнийг монгол хүн бүр хүснэ. Үүнийг хийж чадвал ард түмэнд таалагдана гэдэг тооцоог Засгийн газар сонгуулийн өмнө хийж л дээ. Гэвч хөрөнгө оруулагчдыг хэлэлцээнд хүчлэн урьж байгаа явдал нь дэлхийн уул уурхайн салбарын нэн шинэ тоглогчоор тодорч байгаа Монгол орны “нэрийн хуудас” болох вий. Зөвхөн энэ л УИХ Оюутолгойн гэрээг алдаатай баталснаа хүлээн зөвшөөрч огцрох бодитой шаардлага болж чадна. Ингэж байж Монголын улстөрчид дэлхий дахинд нэрээ цэвэрлэж чадна.
ДААРИН ДЭЭР ДАВС
Зэс, алтны Оюутолгой орд хоёр жилийн өмнө дутуу бодсон улстөрчдөөс болж ойрдоо л амар заяа үзэхгүй төлөвтэй. Одоогийн хөрөнгө оруулагчдын барууны менежмент, дэвшилтэт технологид дулдуйдан, гуравдагч хөршийн бод логоор төсөлд татан оруулсан боловч тэднийг үргээх шийдлийг Монголын Засгийн газар гаргалаа. Зэрэгцээд дэлхийн санхүү, бизнесийн орчинд ч аятай мэдээлэл ховорхон байна. Лондоны металлын зах дээр өнг өрсөн баасан гаригт нэг тонн зэс 7245.25 ам.доллараар арилжаалагдаж, сүүлийн арван сарын ханшийн муруй дахь уналтыг “манлайлав”.
Өмнөх өдөр нь зэсийн үнэ 8024.50 ам.доллар руу буурахад энэ ханшийг өнгөрсөн арван сард анх удаа АНУ, Хятад, Европын металлын зах зээлд доргилт боллоо хэмээн тэмдэглэсэн шинжээчдийг зэсийн үнийн уналтын рекорд хэлэх ч үггүй болгосон нь дамжиггүй. “Ноён зэс” гэсэн хямсгар хочтой улбар металлын үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлд унасан нь хөрөнгийн зах зээлд ч аюулын харанга дэлдэж амжлаа. Таван сарын өмнө хамгийн өндөр үнэд хүрсэн зэс өнгөрсөн долоо хоногт 18 хувиар буурсан нь энэ оны дээд амжилт юм. Үнэт цаасны зах зээлийн үнэ ханш зэсээс шууд хамааралтай байдаг.
Грек улсад хоёр удаа санхүүгийн зээл олгосноор Европын өрийн хямрал улам дордож, хөрөнгийн зах зээлийг уналтад хүргэлээ гэсэн анализ яригдаж байгаа. Үү ний сацуу зэсийн үнэ унаж эхэлсэн нь хямрал даамжирч АНУ, БНХАУ болон бусад зах зээлийг хамарч болзошгүй гэж ажиглагчид үзжээ. Оюутолгойн гол хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз”-ын хувьцаа ч огцом уналтад өртөж байна. Торонтогийн бирж дээр энэ сарын 15- нд нэгж нь 21.6 ам.доллар байсан хувьцаа долоо хоногийн дараа буюу Монгол Улсын Засгийн газрын Оюутолгойн хөрөнгө оруулагчдад хандсан мэдэгдлийн маргааш 16.5 ам.доллар боллоо.
Дэлхийн санхүүгийн зах зээлд өрнөж буй таагүй үйл явц хийгээд Азийн эдийн засагт нүүрлээд буй хямралт үзэгдлүүд Оюутолгойн ордод илүү мэдрэг тусах аяныг яг одоо Монголын улстөрчид эхлүүлээд байх шиг. УИХ, Засгийн газар Оюутолгойгоор зөв оролдохгүй бол сонгууль манатай наана нь годройтох аюул нүүрлэх вий.