Тайландын “Бангкок пост” сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн өгүүллийг орчуулан нийтлэв.
Зүүн Азийн орнууд дэлхий нийтэд үндсэрхэг, жижиг үндэстнүүд нь тусгаар тогт нохыг хүсдэг аминчхан харил цаатай мэ тээр ойлгогддог. Хэт үндсэрхэг байх нь эдийн засгийн өсөлтөд бусдаас түрүүнд хү рэх боломж мэт харагддаг ч тухайн улсын дэ лхийн улс төрд оролцох оролцоо нэмэгдэх боломжийг хааж, нэг ёсондоо хаалттай гүрэн болгодог нь нууц биш. Саяхан АНУ-ын Нью-Йорк хотод болсон Азийн нийгэмлэгийн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдсан. Тэрбээр Монгол Улсын ардчилал, тогтвортой хөгжлийн талаар илтгэл тавих үедээ Азийн хөгжлийн замналын талаар ярихдаа эдийн засгийн богино хугацааны ашгаас урт хугацааны тогтвортой хөгжил чухал болохыг онцолсон нь Азийн лидерүүдэд чухал мессеж болж хүрсэн. Тэрбээр “Эрх чөлөө бол нэгд мэл ойлголт. Шударга ёс, хууль журам зэрэг нь зөвхөн Ерөнхийлөгчийнх нь ярьдаг зүйл биш, бүх нийтэд эрх тэгш үйлчлэх, бүгдийн сайтар мэдэх ёстой асуудал” гэв.
Монгол Улс нь шударга ёс, хуулийн таа тай орчны үл гэр жишээ болсон орон биш ч БНХАУ, ОХУ зэрэг хөрш зэргэлдээ орнуудтай нь харь цуулбал илүү амжилттай яваа нь үнэн. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөө сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц төлөвшиж байгааг онцолж болно. “Азийн зуун хаяанд ирлээ. Энэ чухал үед Монгол Улс тогтвортой хөгжлийн заг вар орон бо лохыг хүсэж байна” хэмээн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хэлсэн. Ази тив өнгөрсөн хагас зуунд эдийн засгийн гайхалтай өсөлт, өөрчлөлтөд хүр сэн нь үнэн ч засаглалын хэлбэр нь огт өөрчл өгд сөнгүй. Эдийн засгийн супер өсөлт нь залуу үеийнхэнд сайн боловсрол эзэмшиж, шилдэг боловсон хүчин болох боломж олгож байна. Энэ буруу зүйл биш. Гэвч эдийн засгийн энэхүү гайхалтай үр дүн Ази тив даяар мэдрэгдээгүй. Бидэнд нэгдмэл байдал, тогтвортой хөгжил хэрэгтэй байгааг үүнээс харж болно.
Азийн хөгжлийн дөрөв дэх зуун эхэлж байгааг улс орнуудын лидерүүд баяртайгаар мэдэгдэж байна. Гэвч шинэ зуунд ч гэсэн бид ганцаарчлан тоглосон хэвээр байх уу? АНУ бол дэлхийн шударга ёс, эрх чө лөө- ний бэлгэ тэмдэг. Ази тив, тэр дундаа Монгол Улс энэ том гүрнээс хол оршдог хэдий ч Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж нь АНУ-д айлчилж, эрх чөлөө шударга ёс, ардчиллын талаар илтгэл тавьж буй нь гайхалтай жишээ юм. Зүүн Азийн ихэнх оронд эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаар сайхан зүйл ярьдаг ч ард түмнийх нь бодит амьдралтай нийцдэгг үй. Тэгсэн хэрнээ Азийн орнуудын удирдагчид засаглалд бие дааж, Засгийн газар, ард түмнээс илүү эрх мэдэлтэй болох, тэдний өмнөөс дур мэдэн шийдвэр гаргах явдал ихсэж байна. Сингапурын анхны Ерөнхий сайд асан Ли Куан Ю насаараа нэг намын засаглалыг дэмждэг байв. Гэвч тэрбээр шинэ нам байгуулах үедээ “Нэг хүний, нэг намын тоглолт ямар ч ирээдүйгүй. Удаан жилийн ноёрхлыг сөрөх хүчтэй нам гарч ирэхэд шинэ үеийнхэн тэдний талд орно” гэж хэлсэн.
Энэ нь Азийн орнуудын хэт бие даасан байдал үр дүнгүй гэдгийг баталж байгаа жишээ юм. Тэгвэл Азийн засаглалын асуудал АНУ-тай юугаараа холбогдох вэ? Сингапурын их сургуулийн Улс төр судлалын профессор Кишор Ма Бубани “Дэлхийн эдийн засгийн хямрал тогтворгүй засаглалтай Азийн орнуудад АНУаас илүү хүнд тусна” гэж байв. АНУ ч бас мө- рөөдлийн орон биш. Ажилгүйдэл жил ирэх тусам нэмэгдэж, эдийн засаг нь доройтож, иргэдийн санаа бодлыг үл хайхран шийдвэр гаргах явдал даамжирч байгаа нь үлгэр жишээ болохоор сайн зүйл мөн үү? Зүүн Азид өрнөж буй эдийн засгийн хямрал иргэдийг эсэргүүцэл, тэмцэлд уриалан дуудах бол лоо. Камбожийн ажилчдын жагсаал, БНХАУ-ын үндэсний цөөнхийн эсэрг үүцлийг энд дурдаж болно.
Хэрэв аль нэг хаалттай улсад ажилгүйдэл 10 хувьд хүрч, жилээс жилд эдийн засгийн өсөлт нь удааширвал юу болох вэ? Хүчирхийллийн сөрөг үр дагавар улам ихсэх биш үү? Тэгэхээр хамтын бөгөөд тогтвортой хөгжил хамгийн зөв шийдэл аж. Азийн эрин ирж, эдийн засаг нь томорч буй нь үнэн ч энэ нь засаглалын бурангүй байдал, тогтворгүй хөгжлийг нуун далдлах нэг ёсны халхавч болж байна. Хэрэв Зүүн Азийн эдийн засгийн төв болсон орнууд хамтын харилцаа, тогтвортой хөгжлөө хадгалж чадвал улс төрийн тогтворгүй байдал бас ч засагдахгүй асуудал биш ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Азийн нийгэм лэгийн индэр дээ рээс хэл сэнч лэн урт хугацааны эдийн зас гийн үр өгөөжийг хадгалахын тулд богино хугацааны ашгаас татгалзаж, тогтвортой хөгжлийг хангах нь Азийн шинэ зам байх болно.