Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нээлттэй тендер нэрээр хэдхэн хүн хувьчилж авахаар зэхэж байна хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь сэрэмжлүүлэв. Монголд Хөрөнгийн биржийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа л юм бол улсын үйлдвэрийн газруудыг биржээр дамжуулан нээлттэй, хяналттай хувьчилъя гэсэн саналыг тэрбээр дэвшүүлж байна. Тэгвэл жирийн иргэн ч хувьчлалд оролцох боломжтой гэж Я.Батсуурь үзэж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед эдийн засгийн хямралын тухай дээр доргүй их ярих болов. Үнэхээр бодитой аюул нүүрлээд байгаа хэрэг үү. Дэлхийн улсууд хямралыг хохирол багатай давахын тулд бүсээ чангалах бодлого хэрэгжүүлж байхад Монголын Засгийн газар юу ч хийхгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Ингэж муу амлах хэрэг байна уу.
-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэтэрхий хамааралтай хэвээр байна. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн цөөн төрлийн бүтээгдэхүүний орлогоор төсвөө бүрдүүлдэг. 2008- 2009 онд Монгол Улс төсвийн эх үүсвэргүй болж, ОУВС, Япо ны Засгийн газар, “Айвен хоу майнз”-аас хэдэн “цаас” авсаны хүчинд хямралыг дав сан. Удалгүй зэсийн үнэ нэ мэгдсэн учраас хохирол бага амссанаа мартаж болохгүй. Өнөөдөр Европын орнууд хямралд автаад эхэллээ. Монголд энэ нь нөлөөлбөл яах вэ гэдгийг бодож, хямралын үед ажиллах арга хэмжээ боловсруулах ёстой. Олон орон урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ОУВС Монголоос гараад явчихлаа. “Тогтворжуулалтын сан”-даа хэдэн төгрөг хийгээд авах байтал Засгийн газар мөнгө үрэх тухай л яриад байдаг. Байгаа мөнгийг хэзээ ч үрж болно. Гэтэл сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд бүхнийг сэгсрэх гээд байх юм. Хажуугаар нь Оюутолгойгоо “унагах” гээд байдаг. Хямрал болбол яах юм. Би муу амлаж байгаа юм биш шүү.
-Монгол Улсын эдийн засгийн чадамж өсөж байгаа нь үнэн. Гэхдээ л зээлийн хямд эх үүсвэрээс татгалзах хэмжээнд очоогүйг зарим хүн хэлж байгаа. Олон улсад нэртэй банкууд Монголд бага хүүтэй, урт хугацааны зээл санал болгох нь нэмэгдсэн. Гэтэл Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргаж мөнгө босгож байгаад зарим улстөрч таагүй хандаж байгааг Та анзаарав уу?
-Өнөөдөр Монголын эдийн засаг өөр болсон. Чамлахааргүй орлого олж байна. Хөрөнгө оруулалтыг шингээх чадвартай боллоо. Монголоос бодитой ашиг олох боломж байгаа учраас хямд хүү, урт хугацаатай зээлийг санал болгох нь нэмэгдэж байгаа. Гэхдээ бид дотоодынхоо боломжийг эхлээд дайчлах хэрэгтэй. Гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам. долларт хүрлээ. Ирээдүйд ч төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэх учраас дотоодын мөнгөн хөрөнгөө эргэлтэд оруулах нь зөв юм. -Нээлттэй тендер нэрээр төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг улс төр, бизнесийн бүлгийнхэн хувьчилж авахаар зэхэж байна гэж Та ярьсан. Тэгж хардах ямар сэжүүр байгаа юм бэ? -Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд нь авлигын үүр, уурхай, ялсан намыг санх үүжүүлдэг мөнгөний эх үүсвэр болсон нь сүүлийн 20 жилийн турш нотлогдсон эд. 2010 оноос хувьчлах нь зөв юм байна гэсэн шийдвэр гарсны дараа “нээлттэй тендер” гэдэг нэрээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд томоохон объектуудыг авахаар зэхэж байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Тийм учраас одоо өөр арга зам олох хэрэгтэй. Хөрөнгийн биржийг Монголд хөгжүүлье л гэж байгаа бол түүгээрээ дамжуулан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг гаргаж нээлттэй арилжаалах хэрэгтэй. Ингэж чадвал жинхэнэ шударга, хяналттай, нээлттэй байх болно. Жирийн иргэд ч үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангагдана. Эс тэгвэл улсын үйлдвэрийн газ рууд чинь олигарх гэгдэх хэ дэн хүний гарт орчих гээд бай гаа юм. Нээлттэй тендер гэдэг юм чинь дээд зэргийн луйв рын арга болчихсон юм билээ. Энэ талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй бол хууль санаачлах эрхийнхээ дагуу Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах тухай тогтоолын төсөл санаачилна. Иргэд, аж ахуйн нэгжүүддээ хувьцааны бизнес эрхлэх боломжийг бас бий болгож өгөх хэрэгтэй. -“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас аж ахуйн нэгжүүдэд нэр лэсэн үнээр худалдах байсан 10 хувийг иргэдэд эзэмш үүлье гэсэн санаачилга гаргасан гишүүдийн нэг нь та. Үүнийхээ төлөө “Монгол 999” нэгдэл, зарим бизнесмэн, УИХ-ын гишүүдийн зүгээс бяцхан “дарамт”-д орж байсан гэсэн. Та нарын өргөн барьсан төслийг УИХ дахь бүлгүүд дэмжлээ. Байнгын хо роо, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд бүдэрчихгүй биз? -Энэ бол бас л хувьчлалыг шударга явуулах, байгалийнхаа баялгийг иргэддээ шударга хуваарилах зорилготой хуулийн төсөл. Бусад орны жишгийг харж байхад байгалийн баялгаасаа иргэддээ л хувь хишиг хүртээж байд гаас биш аж ахуйн нэгжүүддээ хувь өгсөн тохиолдол байхг үй юм билээ. Ер нь аж ахуйн нэгжүүдэд шударга хуваах боломж байхгүй л дээ. Харин ком панид хуваарилах замаар Та вантолгойгоос ахиу хувьцаа эзэмших гэсэн хэсэг бүлэг хүн л үүнийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм. Санаачлагчид бидэнд иймэрхүү бизнесийн сонирхол байхгүй учир тогтоолын төсөл маань батлагдаж, монгол хүн бүр Тавантолгойгоос 536 биш 1072 хувьцаа эзэмших болно гэдэгт итгэлтэй байна
Го.ЭНХТӨР