УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх тухай асуудал 2011 он гарснаас хойших Монголын улс төрийн нэгэн чухал сэдэв болоод байна. Хаврын чуулганаас эхэлсэн хуулийн шинэчлэлтийн асуудал чуулган завсарласан найр наадмын өдрүүдэд ч үргэлжилсээр, одоо үндсэндээ эцсийн шатанд тулж очив бололтой. Засгийн эрхийг барьж буй хоёр том намын зөвшилцлөөр холимог хувилбарыг сонгохоор тохиролцсон нь хэдийгээр хүн бүхний санаанд бүрэн нийцээгүй байж болох ч өнгөрсөн сонгуулиудын туршлагаас авсан сургамжид суурилсан, шударга сонгууль явуулах иргэдийн хүсэл эрмэлзлийг ямар нэг хэмжээгээр тусгасан дэвшилт алхам болж байна гэдэгт олны санал нэгдэж буй бололтой. Өнөөгийн байдлаар 28:48 буюу 28-ыг хувь тэнцүүлсэн хэлбэрээр, 48-ыг мажоритараар явуулах хувилбарыг сонгоод байна. Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрт давуу тал нэлээд бий. Тэдгээрийн нэг нь бүсгүйчүүдэд олдох боломж юм.
Ерөөс Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хэзээ ямагт маш доогуур байсаар ирснийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг. “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино” гэх юм уу “Эрийн боол гэрийн зарц” гэх мэтийн үг хэллэг аль эрт улиран баларсан. XXI зууны Монголд иймэрхүү үг хэллэг наргиан наадмын хэлбэрээр, эсвэл уран зохиолын хэл найруулгад л хэрэг лэгддэг болсон. Шинэ цагийн монгол эрчүүд бүс гүйчүүд маань биднээс боловсрол мэдлэг, ажил хэрэг эрхлэх чадвар, удирдахуйн арга барилаараа огт дутуугүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэрнээ яагаад Монгол Улсын парламент, Засгийн газар, яам, агентлагийн удирдах төвшинд “чимэг” төдий цөөхөн бүсгүйчүүд байна вэ? Өнгө мөнгөнд тулгуурласан сонгууль, мэдлэг ойлголт дулимаг сонгогчид, квот буюу тодорхой боломж олгоогүй хууль, намуудын дүрэм журам, эмэгтэйчүүдийн улс төрийн харилцаанд орох боломжид тээг болж буй зарим хаагдмал нөхцөл зэрэг олон шалтгааныг энд дурдаж болох боловч хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа нь манай сонгуулийн тогтолцооны асуудал байсаар ирсэн билээ.
Мажоритар буюу нутаг нугын, жалга довын хүчин зүйлийг гол болгосон сонгуулийн тогтолцоо сонгогчдын саналыг гээдэг, популизмыг өөгшүүлдэг, тойрогтоо мөнгө хөрөнгөтэй хүний нөлөөллийг бий болгон дархалдаг зэрэг олон сул талтай. Эдгээр сул талууд эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магад лалыг улам бүр багасгасаар байгаа билээ. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн парламент дахь тө- лөөлөл өнгөрсөн 10 гаруй жилд 4.0 хувиар өсөж, өнөө дөр дунджаар 18 хувьтай байхад 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Монголын парламентад 76 гишүүний гуравхан нь эмэгтэй байх жишээтэй. Дэлхий нийтийн дээрх жишгийг дагавал манай парламентад дор хаяж 12-13 гишүүн эмэгтэй байх ёстой. Гэтэл ийм биш байгаа нь сонгуулийн тогтолцоо өрөөсг өл, намуудын эмэгтэй гишүүдийг дэмжих улс төрийн хүсэл зориг дутмаг байгаагийн илрэл юм. Уг нь Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг Үндсэн хуулиараа тунхаглаад олон жил болсон, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах НҮБ-ын Конвенцэд аль эрт нэгдсэн, “Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль”- тай орон билээ.
Хэдийгээр хууль тогтоох болон шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байсаар байгаа боловч жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар ямар нэг хэмжээгээр ярьдаг, бага боловч ахиц, үр дүнд хүрч байгааг дурдах хэрэгтэй. МАН, АН гэх мэт томоохон намуудын дүрэмд нэр дэвшигчдийн квотыг тодорхой хувиар зааж өгсөн нь үүний нэг жишээ юм. Гэхдээ намуудын дүрэмд квот зааснаар асуудал шийдэгдэхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тиймээс юуны өмнө Сонгуулийн тухай хуульд, цаашлаад Улс төрийн намуудын тухай хуульд хувь хэмжээг маш тодорхой зааж, түүнийгээ итгэл үнэмшлийн хэмжүүрээр чанд мөрдөх нь чухал юм.
Одоо хэлэлцэж, батлах босгон дээр тулж ирээд буй хуулийн төсөлд пропорциональ элемент орж ирж, эмэгтэйч үүдийн квотыг 25 хувь байхаар заасан нь алга таших алхам мөн. Тиймээс УИХ-ын эрхэм гишүүдэд пропорционалаасаа битгий ухрагтун, 25 хувийн квотоо бүү багасгагтун гэж уриалах л үлдэж байна. Өрх гэр ч гэсэн аав, ээж хэмээх хоёр багана дээр тогт дог билээ. УИХ монгол төрийн өргөө нь мөн юм бол тэнд эрэгтэй, эмэгтэйчүүд тэнцүү биш юмаа гэхэд тодорхой төлөөлөлтэй байх нь зүйд нийцнэ. Парламентад эмэгтэй чүүд “чимэг” байхаа болих цаг ирэх нь хэмээн монгол эмэгтэйчүүд УИХ-ын зүг итгэл тавин харж байна.
Б.БИЛИГ