Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр Тавантолгойн Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд Баруун Цанхийн хөрөнгө оруулагчидтай Засгийн газрын явуулж байгаа хэлэлцээний явцын талаар шинэ мэдээллүүд дуулгаж байна. Түүнчлэн цаг үеийн бусад асуудлаар илэн далангүй ярилцсаныг сонирхоно уу.
-Хамтарсан Засгийн газар хоёр жилийнхээ ойг “сюрприз”-тэй угтлаа. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахаар хөөцөлдөж байгааг Та хэрхэн харж байгаа вэ?
-УИХ-ын гишүүд ямар ч асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Ерөнхий сайдыг огцруулъя гэж үзсэн гишүүдийн дотор манай намын дөрвөн нөхөр бий. Тэд огцруулах саналаа Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ, УИХ дахь намын бүлгээр хэлэлцүүлээгүй, өөрсдийнхөө байр сууринаас л хандсан хэрэг. С.Батболдыг огцруулах тухай асуудлыг би хувь хүнийхээ хувьд одоогоор дэмжихгүй байгаа. Бид гурван жил гаруй хугацаанд хамтарч ажилласан байна. Зогсонги байсан олон ажлыг хөдөлгөөнд орууллаа. Сонгууль дөхөж байна л даа, найман сарын хугацаа үлдэж. Ядаж ойрын гурав, дөрвөн сарыг багахан улстөржвөл хамтраад хийх ажил ч их байна.
-Эдийн засгийн өсөлт 10 хувь хол давжээ. Эдийн засгийн ахисан үзүүлэлт яах вэ, инфляц 20 хувьд хүрэх аюул нүүрлэлээ гэж зарим шинжээч сануулах болсныг анхаарч байгаа юу?
-Эдийн засгийн өсөлт 14 хувьд хүрлээ шүү дээ. Энэ бол Монголд байгаагүй амжилт. Тоон үзүүлэлтээр хөөцөлдөөд яах вэ. Тэгээд тэр том өсөлтөөс чинь Дорж, Дулмаагийн гэрт юу наалдав гэдэг л сонин байна. Үнэ хөөрөгдөх сөрөг үзэгдлийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар толгойгоо илүү ажиллуулах шаардлагатай тулгараад байгаа.
-Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхээр шийдэж байна. Энэ нэмэгдэл хувийн хэвшилд ажил лагсдыг хөлдөө чирч болох юм. Засгийн газар хэдийгээр хувийн компаниудад цалин хөлсөө нэмэхийг даалгах эрхгүй ч гэсэн тэнд ажиллагсдын амьжиргааны талаар бодолцсон уу?
-Засгийн газар төсвийн байгууллагынхны цалинг нэмэхээр 2010 оны төсөвт суулгасан. Шууд бүх цалинг 50 хувиар нэмбэл өндөр цалинтай нь үлэмж, бага цалинтай нь багахан хүртэх учраас Засгийн газар эхлээд 80 мянган төгрөгөөр нэмэх, удаах ээлжинд тодорхой хувиар нэмэгдүүлэх юм. Энэ нь цалингийн хэт ялгааг сааруулах оролдлого л доо. Хувийн хэвшлийнхний хувьд ком панийн захирлууд тө рийн бай гуул лагынхны ца лин хөлсний нэмэгдлээс до хио авч, ажиллагсдынхаа цалинг нэмэхээс өөр аргагүй шахаанд аяндаа орох болов уу. Зүгээр нэг цалин нэмэх бодол бизнесийнхэнд мэдээж төрөхгүй л дээ. Хүмүүсийнхээ цалинг нэмэх замаар хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх боломжийг олж харах биз ээ.
-Засгийн газар ам бардам том, том мөнгө ярьдаг болсон. Энэ их мөнгө манай эдийн засагт сайн тоо болж хэлэг дэхийн сацуу хэт халал тыг мөн авчрах болов уу. Танд эдийн засаг халах нөх цөл ажиглагдаж байна уу?
-Манай улсад урьд өмнө байгаагүй их хэмжээгээр гадаадын хөрөнгө орж эхэлж байна. Монгол Улс мөнгө бос гож чадаж байна. Энэ бол зөвхөн эхлэл, хамтарсан Засгийн газар улс төрийн хэрүүл уруулыг давж Оюутолгой, Таван толгойг хөдөлгөсний хүч, үр дүн юм. Эхлэл төдийд ийм том мөнгө яригдах болсон, эдийн засаг өссөн нь монгол хүн, айл өрх бүрт ямар их боломж олдохыг бодитоор харуулж байна. Улстөрчид хэл амаараа халуурч ташаараад байл гүй шиг Засгийн газарт ажил лах нөхцөл бүрдүүлээд өгвөл монголчууд эдийн засгийн бэрхшээлд дарлуулдаг цаг ард хоцрохыг ажиглаж сууна даа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээний урилгыг Засгийн газар “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”- ын удирдлагад захидлаар илгээсэн. Хөрөнгө оруулагч талаас албан ёсны ямар нэг хариу ирсэн үү?
-Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс эзэмшиж байгаа 34 хувиа өсгөж 50 хувьд хүргэх гэрээний заалтыг асуудал болгон тавьж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчид гэрээнд заасан цаг хугацааны асуудлыг ойлгож байгаагаа илэр хийлсэн. Талууд ярилцъя л гэж байгаа.
-Оюутолгойн гэрээ батлагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд “Оюутолгой но-той” гэсэн эргэлзээ нийгмийн тодорхой хэсэгт бий болжээ. Гэрээг нь баталсан УИХ-ын гишүүдийн дотроос ийм эргэлзээ төрүүлэх мессежийг илэрхий тарааж байгааг Та юу гэж үздэг вэ?
-Бид чинь монгол хүмүүс, Монголоос оргон зайлах бодлыг толгойдоо агуулж явдаг нь үгүй л болов уу. Харин яаж аль болох богино хугацаанд, Монголын хөгжилд үлдэцтэй зүйл хийх вэ гэсэн бодлогоор УИХ, Засгийн газрын гишүүд ажиллаад явж байгаа. Тиймээс ч Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх, мөнгө бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хуулийн хүрээнд гадаадын ком паниудтай гэрээ хэлцэл хийсэн.
-Таны ахалдаг Тавантолгойн Ажлын хэсгээс шалгаруулсан Баруун Цанхид хөрөнгө оруулагчдын тендерийн дүнг Үндэс ний аюулгүй байдлын зөвлөл буцаасан. ҮАБЗ Засгийн газрын Аж лын хэсэгт гадаадын компаниудтай хэлэлцээнд да хин суухыг зөвлөсөн. Хэлэлцээ эхэлсэн үү?
-Хэлэлцээ эхэлсэн. Аме рик, Хятад, Орос, Япон, Солонгос гэсэн таван том ул сын ком паниудтай дахиад л тулж байна. Зарим нь өм нөх хэлэлцээний үед ярьж тохир сон зүйлээсээ буц сан зүйл бий. Тиймээс яриа хэ лэл цээгээ үргэлж лүүлэх шаард лага гарлаа. Ер нь өмнөх хэлэл цээний үеэр манай талд ойшоож үзэхээр олигтой санал хэлээгүй компаниудад багахан хувь оноогоод байсан.
-Тодруулбал?
-Монголд томоохон бүтээн байгуулалт бий болгох тал дээр тендерт оролцогчдын байр суурь ямар байгааг Засгийн га зар анхааралтай судалсан юм. Япон, Солонгосын компаниуд өмнөх хэлэлцээний үед Монголын хүн ам цөөн учраас то моохон үйлдвэр барьж байгуулахад бэрхшээлтэй гэх мая гийн санал хэлж байсан л даа. Тэгвэл урьдчилж өгөх төл бөрийнхөө хэмжээг нэм гэхээр нааштай дүн хэлээгүй зэрэг зүйл байлаа.
-Хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Одоо Засгийн газар хэлэлцээг дахин явуулахад мөнөөх компаниудын нэгдлээс урьдчилгаа төлбөрөө нэмж өгье гэж байна. Үйлдвэрүүд бари хад тусалъя гэх боллоо. Тиймээс Баруун Цанхийн тенде рийн хэлэлцээг буцаасан нь буруудаагүй гэж бодож байна.
-Засгийн газраас өмнө нь зарласан тендерийн дүнгийн тухай мэдээлэлд Япон, Солонгосын талд тусгайлан нэг ч хувь оноогоогүй байсан шүү дээ. Тэд “ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэл болон Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марү- бэни” ком паниуд, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 ком панийн нэгдэл” гэсэн нэг малгайн дор буюу Оросын багц дотор хэлэлцээнд оролцож байгаа хэвээр үү. Хэрэв тийм бол шинэ хэлэлцээгээр энэ нэгдэлд оноосон 18 хувь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Оросын ахалсан нэгдэл задраагүй хэвээр. Бид одоо ч Япон, Солонгосын компаниудаас асууж байгаа. “Та нар Оростойгоо хамт байгаа юу” гэж. Тэд Оростой хамт гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хувь хэмжээгээ Оростойгоо тохирох ёстой. Хэрэв тусдаа гэвэл Монголын Засгийн газар тай хувь ярьж болох юм. Ер нь Монголын Засгийн газар хувиа чамласных нь тоолонгоор нэмж олгоод байхг үй нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь Монголд ашигтай юу хийх гээд байгаа юм, тэр саналыг нь судалж байж л шийднэ.
-Оросын талд ногдох 18 хувийг нэмэх тохиолдолд Монголын талд оноосон 18 хувиас Япон, Солонгосын талууд ху ваалцаж таарах нь ээ?
-Тэгж л таарах байх даа. Япон, Солонгосын компаниуд Монголд илүү ашигтай нөхцөлүүдийг санал болгож эхэлсэн гэж би дээр хэллээ шүү дээ. Энэ тохиолдолд Оросоор ахлуулсан нэгдэлд Монголын тал тодорхой хувиа өгөх хувилбар байж бо лох байх. Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээний үеэр Монгол Улсын ашиг сонирхлыг хатуу тулгаж байгаа. Бид дандаа л түүхий эдээ гаргаад баймааргүй. Коксын үйлдвэртэй болмоор байна гэх мэт олон шаардлага тавьж байна. Таван толгойд хог үлдээл гүй бор луулчихмаар байна шүү дээ. Яагаад Хятадад 40 хувь оноогоод байсан юм бэ. Хүмүүс гайхаж л байгаа. Бас хардаж ч байг. Зүгээр л хөрш орон гээд өгчихсөн хэрэг биш шүү. Яагаад гэвэл, Хятадын тал Тавантолгойгоос эрчим хүч ний нүүрс худалдаж авъя, цахил гаан станц бариад хэрэглэгч нь болъё гэхчлэн манайд ашиг тай олон хувилбарыг тохир сон учраас л тэр.
-Америкийн “Пибоди Энержи”, Хятадын “Шинхуа Энержи”-д оноогоод байсан хувь хэмжээнд өөрчлөлт орох болов уу?
-Зөвхөн Монголын хувийг хөдөлгөж таарахгүй гэж бодож байна. Америкийн “Пибоди Энержи” 24 хувьтай, Хятадын “Шинхуа Энержи” 40 хувьтай байгаа шүү дээ. Эдгээрийн хувь хэм жээнээс ч хасагдаж болно. Аль нэг талын хувийг нэ мэхийн тулд үлдэж байгаа хувь хэмжээнүүдээс хасаж шилжүүлэх л арга байдаг биз дээ.
-Тэгвэл Баруун Цанхийн хэлэлцээг үргэлжилж байгаа биш, бүр эхнийхээ гараа руу буцсан гэж ойлгох хэрэгтэй юм аа даа?
-Гараа руугаа буцсан гэж ойлгож болохгүй. Олон сар үргэлжилсэн хэлэлцээ шүү дээ. Одоо бол зөвхөн талуудын хувь хэмжээний талаар л дахин ярьж байна.
-Хэлэлцээний уур амьсгал ширүүхэн өрнөж байгаа бололтой. Таван толгойн ордоос хүртэх хувиа чамласан Орос, хувиа шилжүүлэх магадлалтай болоод байгаа Хятад, Америкийн талууд хэлэлцээний үеэр мэдээж номхон дөлгөөн суухгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ?
-Аль ч талын хувьд энэ хэлэлцээ амаргүй нөхцөлд болж байна. Зарим хэлэлцэгч өмнөх хэлэлцээгээр тохирсноосоо буцсанаас болж хувь хэмжээ нь буурах гэж байгаа тал гомдолтой, хувиа нэмүүлэх гээд гүрийж байгаа нь урамтай л яваа байлгүй дээ.
-Өмнөх хэлэлцээний дараах талуудын “сэтгэл хөдлөлийг” ажиглахад Оросын тал бусдаасаа арай л түрэмгий байх шиг. Үүнд Засгийн газар ямар бодлого барьж байгаа вэ?
-Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээ явуулахдаа аль нэг тал сэтгэл хөдлөлөө түрэмгий, эсвэл эелдэг байдлаар илэрхийлж байгаагаас шалтгаалан харилцаагаа өөрчилдөггүй. Монгол Улсад хэн нь хамгийн ашигтай нөхцөлийг санал болгов, хэн нь илүү хөрөнгөтэй, сайн түнш вэ, түүнд л хувиа ахиу олгоно. Оросын хувьд төмөр замд оруу лахаар санал бол го сон хө рөн гөө нэмье гэлээ. Япон, Солон госын ком паниуд хамгийн шил дэг тех ник, технологи авчиръя, ху виа нэмээч л гэж байна. Тэгээд Ажлын хэсэг ярил цаж эхэлсэн.
-Хэрэв энэ хэлэлцээ мухардвал Тавантолгой төсөл зогсонги байдалд орж ч мэдэх юм?
-Тавантолгой том утгаараа хэдийн хөдөлчихсөн төсөл шүү дээ. Монголын компани оператораа шалгаруулаад, гадаад ын компаниуд нүүрсийг нь ухаж өгөх ажил эхэлж байна. Одоо бол Тавантолгой ордын нийт нүүрсний 10 хувь болох Баруун Цанхид Америк, Хятад, Орос, Япон, Солонгос гэсэн таван улсын компаниудаас бүрд сэн консорциумыг ажиллуулах асуудал л хүлээгдээд байгаа юм. Яагаад заавал энэ тав юм гэвэл, эдгээр гү- рэн дэлхийн санхүүгийн зах зээл дээр Тавантолгойг итг үүлээд өгнө. Ирэх оны гурав, дөрөв дүгээр сарын үест олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааг гаргахаар төлөвлөсөн шүү дээ. Тэр үед Тавантолгойн хувьцааны үнэ эдгээр компанийн нэр хүн дийн баталгаагаар дам өсөх юм. Ингэж байж л монголчуудын гарт ирэх 536 ширхэг хувьцааны ханш чанга байх болно.
-Сонгуулийн өмнөх жилд Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхийн эсрэг байр суурь эдийн засагчдын дунд нэлээд байна. Нүүрсний аварга том ордоо сонгуулийн улс төржсөн шоунаас харамлах нь зөв зүйтэй болгоомжлол ч байж болох юм. Таныхаар Баруун Цанхийг 2012 оны сонгуулиар бүрэлдэх шинэ Парламентад өвлүүлэх нь хэр шударга санагддаг вэ?
-2012 онд шийдэхээр шударга болчихдог, өнөөдөр бол шударга бус байдаг гэдгийг ёстой мэдэхгүй л юм. Тавантолгойн орд бол яах аргагүй монголчуудын хүлээлт, анхаарлын төвд байгаа төсөл. Яах вэ, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа Тавантолгойн хэлэлцүүлгийн үеэр тодроод авъя гэсэн улстөрчид байхыг үгүйсгэхгүй. УИХ-д ороод ирмэгц “галзуу эх оронч”-ийн дүрд тоглогсод аяндаа төрнө. Тэгээд хэлэлцээ хийсэн хүмүүсийг Хятад, Орос, Америкт худалдагдсан гэж ирээд л тунхаглан зарлаж таарна. За даа, тэрний эх оронч, миний эх оронч биш гэлцэх ч яамай. Би Тэргүүн Шадар сайдын хувьд, АН-ын даргын хувьд хэлэхэд, энэ сонгууль гэдэг чинь нэг л өдөр болоод өнгөрнө. Монгол Улс гэдэг чинь өнө мөнхөд оршин тогтнож, ард иргэд нь сайхан амьдрах эрхтэй орон. УИХ-ын гишүүд ашиг сонирхлоо эрэмбэлчих хэмжээний ёс суртахуунтай байх ёстой шүү дээ. Улс орон, ард түмний эрх ашгийг эхэнд нь тавьчихвал Тавантолгойн Баруун Цанхийн төслийг энэ оны арванхоёрдугаар сараас өмнө УИХ шийдчихэж амжина л гэж тооцож байна.
-УИХ яг одоо Сонгуулийн тухай хуулийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Парламент болгонд ийм түүхэн боломж олдоод байдаггүйг гишүүд ашиглахдаа энэ хуулийг амин хувиа бодож баталдаг нь “бичигдээгүй хууль” шүү дээ.
-Сонгуулийн хуулийг уг нь Парламент бүрдсэн даруйд хэлэлцсэн бол улстөрчийн ху вийн сонирхлоос хол байх байсан юм. Гэтэл одоо сонгууль дөхсөн учраас хүн л бол сон хойно ямар ч УИХ-ын гишүүн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг харахдаа би-гээ л бодно шүү дээ. Тиймээс УИХ маш эмзэг үед Сонгуулийн ту хай хуулийн төслийг хэлэлцэж байна. Миний харж байгаагаар, сонгуулийг бүр муу болгохоор зарим нь ярих боллоо. 26 тойргийг жижиглэх, нэг аймгийг хоёр хуваах гээд МАН-ынхан зүтгээд байгаа чинь өмнөх сонгуулиасаа ч ухрах гэж байгаа юм. Сонгууль дөхсөн учраас энэ мэт ашиг сонирхлууд давамгайлах нь гарцаагүй.
-Сонгуулийн хууль бас л гацчихлаа. 2008 оны сонгуулийн олон мандаттай тойргоос МАН-ынхан хаширч л дээ. АН-аас нэг тойрогт нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх явцдаа намын хаа нэр хүндийг унагааг үй гэж үү?
-Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн дөрвөн хүн “Дөрвөн бэрх” гэсэн уриатайгаар атгасан гар шиг ажилласан биз дээ. Нэг намынхан хоорондоо үздэг гэсэн шалтгаанаар Сонгуулийн хуулийг муулдаг нь буруу л даа. МАН 28:48 гэлээ. Тэгээд тойргоо жижиглэж зурах гээд л тэд гацаачихсан. Улаанбаатарт хүн амын дийлэнх амьдарч байгаа учраас 20-иос олон гишүүн гаргая гэсэн санал тавьсан. Гэтэл АН-ын рейтинг нийслэлд өндөр болохоор ингэж байна гээд л буруу хараад суучих юм. АН хүлээгээд л сууж байна. Ингэсээр байтал хууль батлах хугацаа ч алга болох нь.
-Холимог хувилбараар сонгууль явах нь ойлгомжтой болж байна. Сонгогчид санал өгөхдөө хоёр жагсаалтаас сонголт хийх зэрэг түвэгтэй байдал бий болох нь. Тиймээс сонгуулийн шинэ хуулийг сурталчлах, сонгогчдын боловсролд анхаарах цаг хугацаа хангалттай үлдээх үүднээс нэг сарын өмнө ч болтугай батлах хэрэгтэй биш үү?
-За яах вэ, таван сарын хугацаа үлдлээ гэхэд таниулж сурталчилж амжих биз дээ.
-Пропорциональ хувилбарын 28 квотод намын нэрээр сонгогдох хүмүүсийг нууцлах ч юм шиг. Лав л нэр дэвшигчдийн хаалттай жаг саалт үйлдэнэ гэж МАН, АН-ын бүлгүүд тохирсон гэнэ. Энэ нь ямар учиртайг тайл барлаж өгөхгүй юү?
-Хаалттай маалттай гээд маш буруу нэр томъёо яваад байх юм. Хүмүүст сонгуультай холбоотой бүх зүйл нээлттэй л байх ёстой.
-М.Энхсайхан даргатай МҮАН гэсэн товчлол бүхий нэртэй нам байна. МАН-ын “шүдний өвчин” Н.Энхбаярын МАХН болсон шиг АН М.Энхсайханы МҮАНаас болгоомжилж байгаа юу?
-2000 онд АН-д МСДН, МҮАН зэрэг олон нам нэгдэж байлаа. 2001 онд МСДН гэж нам байгуулагдаад, сон гуулиар АН-ын саналаас ху ваах гэж үзээд чадаагүй. Ирэх сонгуулиар МҮАН-д ч тийм боломж олдохгүй. Ялангуяа М.Энхсайхан гэж хүн толгойлж байхад бүр ч чадахгүй л дээ.
-М.Энхсайхан хоёр ч сонгуульд амжилт үзүүлсэн “Ардчилсан холбоо” эвслийн нэрийг мөн авах боломж той шүү дээ?
-Хорлон сүйтгэхийн тулд янз бү рийн хулгай хийх л биз.
Б.ЭНХЦЭЦЭГ