Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд 90 хүрэхгүй хоног үлдээд байгаа билээ. Өмнөд Африкт болох энэхүү тэмцээний цэнгэлдэх хүрээлэнг барихад Ардчилсан Солонгосын барилгачидын гар бие оролцоно гэж эх сурвалжууд мэдээллээ.
Ардчилсан Солонгос Улс сүүлийн 10 жилд Орос болон Арабын орон руу их хэмжээний ажиллах хүч гаргаад байгаа билээ. Цэнгэлдэх хүрээлэнг барихаар 1000 гаруй барилгачин “Жохансбург” ба “Нэлспрүит” хотод ирсэн байгаа хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
Өнгөрөгч тавдугаар сард цөмийн туршилт хйисэн Хойд Солонгосын эдийн засгийн байдал одоогоор тун тааруухан байгаа гэнэ. Гэсэн хэдий ч “Өмнөд Африк 2010” тэмцээнд Хойд Солонгосчууд 1996 оноос хойш анх удаа шөвгийн дөрөвт тунан үлдэх томоохон найдлага тавьж байгаа аж.