Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн шатрын олимпиадын 10-р тойрогт манай улсын эрэгтэй баг ялжээ

Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр Энэтхэгийн Ченнайд боллоо. Өчигдөр WIM Т.Мөнхзул маань эмэгтэй их мастер цолны болзол хангаж, охидууд маань Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцлээ. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил,2 тэнцээ,2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12-р байрт бичигдэж байна. 

Харин залуучууд маань Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна. 

Дараагийн буюу 11-р тойрогт 

ЭМЭГТЭЙ БАГ Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.

ЭРЭГТЭЙ БАГ чансааны 69-д бичигдсэн Кигизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийхнээ.

Дэлхийн шатрын 44-р олимпиадын сүүлчийн буюу арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхлэх гэнэ.