Америкийн цэрэг өөрсдийнх нь хяналтад байсан сүүлчийн засан хүмүүжүүлэх байгууллага болох АтТажи шоронг Иракийн эрх баригчдад шилжүүлэн өглөө. АНУ, Ирак хоёр 2008 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан аюулгүй байдлын тухай хэлэлцээний дагуу хорих лагерь, шоронг Иракийн шүүх яаманд шилжүүлэн өгч байгаа нь энэ. Уг хэлэлцээгээр Иракаас Америкийн цэргийг гаргах хугацааг мөн тогтоосон юм. Аль-Тажи шорон 3500 хоригдолтой юм байна.