Улаанбаатар хот дахь “Этүгэн төв” бассейнаас зохион байгуулсан насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 клубийн 123 тамирчин оролцлоо. Тус тэмцээнээр тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын чансааг тогтоож, сонгон шалгаруулалт хийдэг тул багууд шилдэг тамирчдаа өрсөлдүүлдэг. Тэмцээний үеэр улсын 24 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь өмнөх жилүүдийн тэмцээнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болов. Энэ нь тамирчдын ур чадвар ахиж, бэлтгэл сургуулилалт сайжран олон улсын чанартай тэмцээний түвшинд алхмаар ойртож буйг харуулж байна. АНУ-д бэлтгэлээ базаадаг ОУХМ Б.Энххүслэн дөрвөн жилийн дараа оролцож, улсын 11 дээд амжилтыг шинэчлэн тогтоож, үеийнхэндээ үлгэр дуурайлал үзүүллээ. Түүнчлэн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 56.75 секундийн амжилтаар “We aquatics” клубийнхнээс М.Ханбилиг спортын мастер цолны болзол хангасан юм. Багийн нийлбэр дүнгээр “We aquatics” клубийнхэн 41 алт, тус бүр 15мөнгө, хүрэл нийт 71медаль хүртсэн ам жилтаар тэргүүн байрт шалгарчээ.Шинэ залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн “Альфа” клу бийнхэн энэ удаа гурван алт, 14 мөнгө, найман хүрэл гардаж II, Орхон аймгийн “Хангарьд”ын сэлэгчид хоёр алт, тус бүр таван мөнгө, хүрэл медальтай өндөрлүүлж, III байр эзэллээ.