Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Ингэснээр жилийн эцсийн орлого нь 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, нийтийн тээврээр иргэд Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликэйшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, үйлчлүүлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байж. Харин нийслэл тус компанийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болсноор орлогыг хянах боломж бүрдсэнийг нийслэлийн ЗДТГаас мэдээлэв.
Ташрамд, өчигдөр 09.00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1161 автобус иргэдэд үйлчилсэн байна.
Ч.Цэлмэг