МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Мандал даатгал” компани 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа мэдээлсэн. Тодруулбал, нэгж хувьцаанд 14 төгрөг буюу нийт дүнгээр 8.74 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон нь IPO гаргаснаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Тус компани нь 2024 оны үйл ажиллагаанаас таван тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байснаас ийнхүү бараг 80 хувиар өндөр ашиг хүртээхээр болсон байна. Одоогоор компанийн ашгийн хэдэн хувийг ногдол ашигт зарцуулахаа албан ёсоор зарлаагүй ч 2025 оны сүүлийн улиралд компанийн ашигт ажиллагаа илүү сайжирсан байх магадлалтайг шинжээчид онцоллоо. Түүнчлэн 2025 онд “Мандал даатгал”-ын үнэт цаасны борлуулалтын дүн 8.3 тэрбум төгрөгт хүрч, арилжааны гүйцэтгэлээр МХБ-ийн эхний гурван компанийн нэг болж чадсан аж.
С.Цэрэн