Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч журам баталжээ. Эдгээр нь төрийн байгууллагууд цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг байршуулж нийтлэх, үүнд нь хяналт тавих агуулгатай юм. Ингэснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирна гэж үзсэн байна. Мөн төрийн байгууллагуудын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарттай болж, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизм бүрдэх нь. Эдүгээ төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болох gov.mn-ыг нэвтрүүлээд буй. Гэвч төрийн байгууллагууд уг хуудсандаа холбогдох мэдээллийг ил тод байршуулж буй, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хяналт тавьж, shilen.gov.mn системтэй уялдуулан хэрэгжүүлж, ил тод байдлыг нь “Шилэн индекс”-ээр үнэлж буй юм байна.
С.Уул