Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүссэн байна. Тодруулбал, байнгын ундаргатай булгаас хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүссэн тулГеодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн холбогдох байгууллагаас байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байна.
Халиа тошин үүссэн байршлууд:
- ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
- ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
- ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
- ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
- СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
- БГД-ийн 14-р хороо Дунд голын далан /Алтай хотхон орчим/
- СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан
