Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ нэгэн ноцтой мэдээллийг ил болгов. Анг лийн шүүхээс түүнд “Нууцлалын гэрээгээ зөрчлөө, шүүхээр оруулна” гэсэн агуулга бүхий сануулга ирсэн гэнэ. Ямар учиртай нууцын гэрээ, хэн, хэзээ байгуулсан гэдгийг шалгаад үзтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамааралтай байсан аж. Тэрбээр энэ тухай “Монгол Улсын ХЗДХ-ийн сай дыг мэдээлэл хийхдээ гэрээгээ зөрчиж, ярьж болохгүй зүйл хэлсэн гэсэн сануулга ирлээ. Үүний учир шалтгааныг хайж үзэ хэд өмнөх Засгийн газрын үед төрийн за рим албан тушаалтны талаар дуугүй байх ёстой, сөрөг мэдээлэл гарвал бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх агуулга бүхий, 468 мянган фунт стер лингийн дүнтэй “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсныг олж мэдлээ. Тиймээс би уг гэрээг байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн” гэсэн юм. Тусгаар улсын дотоод хэр гийг хөндлөнгийн нэг улс мэддэг, шүүдэг нь үнэн бол энэ маш ноцтой асуудал. Уг гэрээг Б.Солонго 2024 оны арванхоёрду гаар сарын 12-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ИБУИНХУ-ын иргэн Мау рис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулсан аж. Өөрөөр хэлбэл, цагдаа гийн байгууллагад шалгуулахаар өгсөн хүмүүсийн нэг нь ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Солонго юм байна. Тэгмэгц тэрбээр ца хим хуудсандаа тайлбар хийжээ. “Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийд вэрийн дагуу “Оюутолгой” төслийн талаар шүгэл үлээсэн Их Британи, Умард Ирлан дын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай ийм гэрээ байгуулсан. Энэ шийдвэрийг би дур мэдэн гаргасан юм биш. Уг асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Дээрх улсын иргэд “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж, АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан аж. Тиймээс манай Засгийн газар дээрх хэмжээний төл бөрийг эдгээр хоёр иргэнд төлж, “Нууц эв лэрлийн гэрээ” байгуулсан юм байна.
С.Уул