Тайландын Бангкок хотод зохион байгуулсан Азийн сургуулиудын усан спортын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд 21 орны 91 клубийн 1168 тамирчин ур чадвараараа өрсөлдлөө. Тус тэмцээнд улсаа төлөөлж оролцсон Монголын багаас “Aquanex” клубийнхнээс Н.Анхнаран 50, 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэв. Хөвгүүдээс А.Төртогтох 4Ч50 метрийн холимог сэлэлтийн буухиад түрүүлж, өврөөр даллах төрөлд хүрэл медаль зүүсэн юм. Тэгвэл “Далайн хаадууд”-ын сэлэгчдээс Б.Марал-Эрдэнэ гурван мөнгө, хошой хүрэл, Б.Бат-Аялгуу хошой мөнгө, нэг хүрэл, А.Мөнгөнтулга хошой мөнгөн медалийн эзэн болжээ.