Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын харъяа усан спорт сургалтын төвийн “Silver fins” багийнхан Бангкок хотод зохион байгуулсан Ази тивийн АШТ-д оролцлоо. Тус тэмцээний хоёр дахь өдөр Монголын багаас 1500 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд эмэгтэйчүүдээс О.Уранбилэг (22.46.80), эрэгтэйчүүдээс У.Хүслэн (21.52.49) Б.Төрмөнх (19.42.31) цагийн амжилтаар түрүүлж, Азийн аваргаар шалгарлаа. Эл төрөлд өрсөлдсөн Д.Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртэв. Тэгвэл 800 метрийн төрөлд Б.Тэмүүлэн нар удаалж, С.Саруултөгс хүрэл медальтай өндөрлүүлжээ. Энэ удаа медаль хүртээгүй ч бусад орны тамирчны хүчтэй өрсөлдөгч болсон Э.Намуунаа, Б.Эмүжин, О.Уранбилэг нар IV байр эзэлсэн байна.