Өвлийн аялал жуулчлалыг хөгжүү лэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор Хатгал тосгонд өчигдөр эхэллээ. Өнөө жилийн баяр далай ээж төрийн тахилгатай болсонтой давхцаж буйгаараа онцлогтой.
Мөсний баярын үеэр болдог бас нэгэн сонирхолтой тэмцээн нь яруу найргийн “Хөх цом” юм. Тав дахь жилдээ болж буй уг наадмын дараа уламжлал ёсоор далай ээжийг магтсан шилдэг шүлэг, яруу найргийн түүврүүдээр ном гаргах аж.
Жил бүр зохион байгуулсаар ирсэн бусад уралдаан, тэмцээн ч эдгээр өдрүүдэд үргэлжилнэ. Тухайлбал, мөсөн сурын харваа, тахтай морин чарга, сээр шалгах тэмцээн тус тус явагдах гэнэ. Мөн өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд тэшүүрийн уралдаан, мөс мөргөлдүүлэх тэмцээн болно.
Мөсний баярыг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг дагын А/10 дугаар захирамжийн хү рээнд аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг байгуулжээ. Тэд мөсний хөлдөлтөд дөрвөн удаагийн хэмжилт хийсэн байна. Хэмжилтийг тээврийн хэрэгсэл болон иргэд явганаар, ердийн хөсгөөр зорчих цэгүүдэд хийжээ. Ингэхэд хамгийн нимгэн хэсэгт 96 см зузаантай байсан бол мөсний баяр болох талбайн орчимд хамгийн зузаан нь нэг метр 44 см байна гэв. Энэ нь уг талбайд мөсний баяр зохион байгуулахад аюулгүй гэсэн үг.
П.Дайриймаа