ЗХУ-ын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд зөвлөлийн дарга Михаил Сергеевич Горбачёв 22 жилийн өмнө, 1990 оны гуравдугаар сарын 15-нд ардын депутатуудын ээлжит бус гуравдугаар их хурал дээр Тэргүүлэгчдийн байрнаас доош буун жижгэвтэр ширээ рүү очиж, Үндсэн хууль дээр гараа тавьж сэтгэл нь ер хөдөлсөн шинжгүйгээр “Эх орныхоо ард түмнүүдэд үнэнчээр зүтгэж, Үндсэн хуулиа чанд мөрдөж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, надад оногдсон ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн хэллээ. Энэ үгийг өнөөгийн Орос, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр яг тэр чигээр нь хэн ч, хэзээ ч давтахгүй юм.
Гэхдээ үүнээс хойших үеийн Төрийн тэргүүнүүд өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн нэрийдэж, Горбачёв шиг Үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөж буй. Горбачевыг тангараг өргөхөөс хэдхэн агшны өмнө Ардын депутатуудын их хурлын Тооллогын комиссын дарга, академич Юрий Осипьян дуу цацруулагч руу дөхөж очоод сонгуулийн дүнг танилцуулав. Их сонин сонгууль болсон юм. Юуны түрүүнд Горбачёвоос өөр нэр дэвшигч байгаагүй. Депутатуудын “Союз” гэдэг холбоо Николай Рыжков, Вадим Бакатин нарын нэрийг дэвшүүлсэн ч тэд татгалзсанаар гуравдугаар сарын 14-нд саналын хуудсанд “Горбачёв” гэсэн ганц нэр үлдэв. Хоёрдугаарт, түүнийг бүх ард түмэн биш, хоёр мянган депутат сонгосон юм. Энэ үед дэлхийн улс орнууд Ерөнхийл өгчөө сонгодог болоод нэг зуугаар хэмжигдэхгүй урт хугацаа өнгөрөөд байлаа.
Янз бүрийн эрх дархтай, янз бүрийн л Ерөнхийлөгч сонгогдож ирсэн байв. АНУ болон Латин Аме рикийн ихэнх орных шиг Ерөнхийл өгчийн БНУ-ын Төрийн тэрг үүн ч байв. Израиль, Герман, Итали мэтийн Парламентын БНУ-ын Ерөнхийлөгч ч гэж байлаа. Түүгээр ч барахгүй, Тунис, Уганда улсууд шиг насаар нь Ерөнхийлөгч байлгадаг орон ч байсан юм. Тэгвл Горбачев чухам ямар Ерөнхийлөгч нь байв?
“Ерөнхийлөгч” гэдэг үгийг Горбачёвын ойрын хамтран зүтгэгч Александр Яковлев, Георгий Шахназаров, Вадим Медведев, Валерий Болдин, Анатолий Лукьянов нар бодож олсон байна. Ерөнхийлөгчийн суудал бий болгохыг Бүс нутаг хоорондын депутатын бүлгийн хурал дээр Анатолий Собчак, Андрей Сахаров нар ч санал болгожээ. Горбачёвын туслах байсан Анатолий Черняев өдрийн тэмдэглэлдээ, Ерөнхийлөгчтэй байх талаар анх 1985 онд Яковлев, Шахназаров хоёр номондоо бичсэн бөгөөд “Ерөнхийлөгч” гэдэг үгийг Медведев намын XIX хурлын үеэр хэрэглэсэн, энэ чинь 1988 он гэж бичсэн байдаг. Тэгэхдээ энэ бол хурлын бус үеэр гарч байсан яриа.
“Ерөнхийлөгч” гэсэн албан тушаалыг бий болгох нь чухал болох тухайд 1990 онд Александр Яковлев албан ёсоор хурлын индрээс хэлсэн юм. Хүйтэн дайн үндсэндээ дуусаж, өрнөдийнхөн Горбачёвыг айлчлах үеэр гудамжинд гаран баяр хүргэж, түүнийг “оны хүн”, “аравны хүн” хэмээн зарлаж, Time сэтгүүлийн нүүрэн дээр зургийг нь хоёронтаа тавиад байв. Ийм үед шинэ, чихэнд аятайхан сонсогдох, бусдад ойлгомжтой, тухайн хүнээ Өрнөдийн улсуудын Төрийн тэргүүнүүдтэй нэгэн зиндаанд аваачих статус ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Горбач ёвт шаардлагатай байгааг зөвлөхүүд нь олж харсан бол гоё байх байлаа. “Ерөнхийлөгч” гэдэг албан тушаал бий болсон үндсэн шалтгааныг ойлгохын тулд тэр үеийн ЗХУ-д нам, төрийн тогтолцоо хэрхэн ажиллаж байсныг эргэн санах хэрэгтэй юм.
Яг үнэн чанартаа бол төрийн болоод намын байгуулал гэсэн зааг ялгаа байсангүй. Улс оронд ганц коммунист нам байв. Энэ нам нь Төв хороо гэсэн удирдах байгууллагатай. 20 орчим хамгийн нөлөө бүхий коммунистаас бүрдэх Улс төрийн товчоо Төв хорооны Бага хурлуудын хооронд эрх барина. Чухал гэсэн ямар ч албан тушаалд томилох, ямар ч хууль тогтоол батлахад Улс төрийн товчоо оролцохгүй байна гэж номонд хазгай. “Депутатуудыг томилно. Тэд урьдчилан бэлтгэсэн шийдвэрийг сайшааж. санал нэгтэйгээр батлах гэж чуулгандаа цугларна. Зарим албан тушаал өөрт нь дүйх сонгуулийн албатай шууд холбоотой байдаг байв.
Тухайлбал, Ленинградын их сургуулийн ректор нь намын хуваарь ёсоор Холбоот Орос улсын Дээд зөвлөлийн депутат, харин Москвагийн их сургуулийн ректор ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн хуралдаанд сууж байх жишээтэй. Ленинградын их сургуулийн Хууль эрх зүйн салбарын декан нь хотын зөвлөлийн гишүүн байсаар ирсэн, өөрөөр ч байх аргагүй” хэмээн “Эрх мэдэл рүү мацахуй” номондоо Анатолий Собчак бичсэн юм. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд Коммунист намын удир дан чиглүүлэх үүргийг тусад нь тусгасан байв. Төрийн тэргүүн нь албан ёсоор Дээд зөвлөлийн тэргүүлэгчид гэсэн хамт олон гэдэг ч үнэн хэрэг дээрээ бол КН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь улс орноо жолоодож байлаа.
Тэгвэл энэ албан тушаалд 1985 онд очсон Михаил Горбачёв 1990 онд хэвээр байсан юм. Төрийн байгуулал нь ямар байв гэвэл ардчилсан тог толцоонд Парламент гэж нэр лэдэг Дээд зөвлөл хууль тогтоох эрх мэдлийг эдэлж байлаа. Бас Сайд нарын зөвлөл гэж байсан бөгөөд энэ нь гүйцэтгэх засаглал юм. Дээд зөвлөлийн гишүүдийг сонгодог ухаантай байв. Тухайлбал, ардчилал, өөрчлөн бай гуулалт, ил тод байдлын гол үзэл сурталч нь байсан Георгий Шахназаров Дээд зөвлөлийн депутатаар хэрхэн сонгогдож байсныг сонирхъё. “Туркменийн Ташауз мужийн хөдөлмөрчид хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болгохоор миний нэрийг дэвш үүлж байгаа хийгээд үүний тулд надаас зөвшөөрөл хүсэж байгааг мэдэгдсэн албан бичгийг би намын байгууллагаас авав. Яагаад Туркменд нэрийг минь дэвшүүлэх болов гэвэл тэндхийн нэг депутат өөд болж, суудал нь эзгүйрчээ. Тэр цаг үед сонгуулийн өмнөх кампанит ажилд санаа зовох явдалгүй.
Юм болгонд хүртээлтэй намын байгууллага миний өмнөөс бүхнийг хийгээд өгчихдөг байсан. Томилолт аваад би Ашхабад руу мордов. Онгоцны буудал дээр тэндхийн өндөр албаныхан угтаж аваад Сапармурат Ниязовын ажлын өрөө рүү аваачлаа. Тус БНУ-тай ямар ч хэлхээ холбоогүй хөндлөнгийн хүн Москвад түүнийг төлөөлнө гэдэг надад нэг л эвгүй байсныг нуух юун. “Төвд өөрийн хүнтэй” болохдоо нам төрийн ажилтнууд, мужийн хүн ам баяртай байгаа тул эвгүйцэх ёсгүй гэж Ниязов хэлж намайг тайтгарууллаа. Энэ чинь 1987 онд болсон явдал бөгөөд дараа жил нь Горбачевын санаачилгаар бүх юм өөрчлөгдөж, хууль тогтоох эрх эдэлдэг дээд байгууллага нь Ардын депутатуудын их хурал болов”. Шахназаров ийн ярьсан нь бий.
1989 оны сонгууль жинхэнэ чөлөөт сонгууль биш байв. Депутатуудын гуравны нэг (750 хүн)-ийг нь сонголгүй, олон нийтийн бололцоотой бүх байгууллагаар нэрийг нь дэвшүүлүүлж, ийм маягаар КН-ын гишүүдийн суудлыг баталгаажуулсан юм. Бас 399 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөгчгүй оролцов. Тэгэхдээ л саналыг нууцаар хураасан бөгөөд нэр дэвшигчид анх удаа телевизийн халз мэтгэлцээнд оролцсон байна. Сонгууль дуусаж Ардын депутатуудын их хурал 2250 хүнээс бүрдэх боллоо. Орон даяар телевизээр шууд нэвтрүүлэхийг Горбачёв зөвшөөрсөн Ардын депутатуудын анхдугаар их хурал чухам л аянга цахилгаан шиг юм болов. Энд ёстой жинхэнэ маргаан мэтгэлцээн өрнөж, Горбачёвыг хуралдааны танхимд орж ирэхэд депутатууд босч хүндэтгэл үзүүлэхээ ч байв. Ийм юм анх удаа олны нүдэнд харагдлаа.
Хэрэв түүнийг Ерөнхийлөгч болчихвол босож л таарна, энэ удаа бол түүнд өөрт нь биш, толгойлж буй намд нь хэрхэн хандаж буйгаа илэрхийлсэн хэрэг. Андрей Сахаров найман удаа үг хэлэхэд, танхимд байгсдын гуравны нэг нь алга ташиж, үлдсэн хэсэг нь шүгэлдэж, яриаг нь тасалдуулж байв. Үндсэрхэг үзэл дэвэрч байгаа, Чернобылийн осол, Хята дад олон түмний хөдөлгөө- нийг хүчээр дарж буй талаар энэ чуулган дээр ярихыг Орос орон даяар анх удаа сонслоо. Тэгэхдээ Хятадад жагсаал цуглааныг хүчээр дарсан тухай мэдээг хуралдааны танхимын урдуурх эгнээнд суусан депутатууд болон телевиз үзэгчид л сонссон. Яагаад гэвэл Сахаров энэ талаар ярьж эхэлмэгц Горбачёв дуу цацруулагчийг хаачихаад байсан юм. Их хурлын төлөөлөгчид дундаас Дээд зөвлөлийг сонгон байгуулж, Горбачёв түүний дарга нь боллоо. Ингээд Горбачёв намын ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд зөвлөлийн дарга болох нь тэр. Нэгэнт улсын нэгдүгээр хүн болчихож байгаа Горбачёвт Ерөнхийлөгч болох ямар хэрэг байсан юм бол?
1990 он гарав. Коммунист намын тэргүүлэх үүргийн тухай заасан зургаадугаар зүйлийг Үндсэн хуулиас хасахын төлөө бүс нутаг хоорондын депутатуудын бүлэг (фракц) тэмцээд байлаа.. 1989 оны арванхо ёрдугаар сард өөд болсон Андрей Сахаровын эхэлсэн үйл хэргийг Анатолий Собчак, Гаврийл Попов, Юрий Афанасьев, Галина Старовойтова, Борис Ельцин нар ийм маягаар үргэлжлүүлж байв. Үндсэн хуулийн тэр зүйлийг. өөрчлөхийг шаардаж хоёрдугаар сарын 4-нд Москвад 300 мянга гаруй хүн оролцсон жагсаал боллоо. Коммунист нам маань удирдан чиглүүлэх үүргээ алдвал цаашдаа юу болдог бол? Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь Төрийн тэргүүн биш, одоогийн Зюганов шиг ердөө л намын удирдагч болж хоцрох юм байна.
Дээд Зөвлөлийн дарга гэдэг хууль тогтоох байгууллагын тэргүүн (спикер) гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуучин тогтолцоо оршин тогтнохоо больж буй нь энэ. Горбачёв ч хэмжээгүй эрх мэдлээ алдаж мэднэ. Өөрчлөн байгуулалтын гол үзэл сурталчдын нэг Александр Яковлев 1990 оны хоёрдугаар сард болсон Дээд Зөвлөлийн хуралдаан дээр “Бидэнд Ерөнхийл өгч хэрэгтэй гэж үү? Би бол огт хэрэггүй гэж гүнээ итгэж явдаг. Өнөөдөр төдийгүй ирээдүйд ч хэрэггүй, бид энэ институтийг бий болгохдоо хожимдсон” гээд хэлчихэв. Тэгээд “Ерөнхийлөгч бүх эрх мэдлийг булаан авах эрсдэл байхгүй гэж үү” гэсэн асуулт тавив. Вадим Медведев “Горбачёвын багт: дотроос нь харахад” номондоо “Улс төрийн тогтолцооны шинэ загвар ямар байх ёстой талаар олон янзын бодол санаа байлаа. Ширүүхэн ч маргалдаж байв. Лукьянов “Зөвлөлүүдийн БНУ” гэсэн байр суурьтай, Яковлев , Шахназаров нар болохоор Ерөнхийлөгчийн засаглалд талтай, Болдин нөгөө л оньсого шиг тодорхой бус байдлаа хадгалсаар” гэж бичсэн буй. Михаил Горбачёвын ойрын хүмүүсийн нэг Медведев өөрөө зарчмын хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг үгүйсгэхгүй байв. Тэ гэхдээ улс төрийн байгууллын хувьд Парламетын тогтолцоог илүүд үзэж, харин Засгийн газрын тэргүүнийг юу гэж нэрлэх бодолтой нь ойлгомжгүй байлаа.
Европ-Азийн холбооны буюу Андрей Сахаров хийгээд бүс нутаг хоорондын депутатуудын бүлгийн бусад гишүүдийн боловсруулсан төсөлд Төрийн тэргүүнийг “Ерөнхийлөгч” гэж нэрлэсэн байв. Гэтэл Сахаровын сэтгэлийг дээр өгүүлсэн Үндсэн хуулийн зургаадугаар зүйл юунаас илүү зовоож байлаа. ЗХУКН удирдах үүрэгтэй байхыг баталгаажуулсан Үнд сэн хууль дээр гараа тавьж байгаад Ерөнхийлөгч тангараг өргөхийг тэрбээр хүсэхгүй байв. Шахназаровын дурссанаар Горбачёв өөрөө “Та нар намайг Английн хаан шиг болгож чадахгүй” гэж нэг бус удаа хэлж байжээ. Тодруулбал, өндөр эрх мэдэлтэй мэт боловч Парламент, Сайд нарын танхим хоёр улс орноо хэрхэн жолоодож байгааг ажиглахаас хэтрэхгүй тийм Төрийн тэргүүн би байхгүй гэж хэлсэн хэрэг. Эцэст нь Яковлевын дэвш үүлсэн Ерөнхийлөгчийн засаглалтай болох үзэл баримтлал ялсан.
Яковлев өөрөө Горбачёвын багийн хүн. Улс оронд хэрэгжүүлж байсан өөрчлөлтийг тэрбээр Горбачёвтой л холбож үздэг, буцаад ЗХУ болчихвий гэдгээс их айж байсан. Яковлев ерөөс Ерөнхийлөгчтэй болох үзэл баримтлалыг биш, Михаил Горбачёв гэдэг Ерөнхийлөгчтэй байх үзэл баримтлалыг боловсруулсан юм. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийг хүчингүй болгосноор КН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга маань гартаа “хууль тогоох” гэсэн эрх мэдлийн ганц салаа мөчиртэй үлдсэн бол Ерөнхийлөгч болоод гүйцэтгэх засаглалыг өөртөө авлаа. 1990 оны гуравдугаар сард гурав хоногийн хугацаанд дараах үйл явдлууд болж өнгөрлөө. 13-ны өдөр депутатууд “Ерөнхийлөгч” гэдэг албан тушаалтай болохыг дэмжиж саналаа өглөө. 15- нд Горбачёв Ерөнхийлөгч боллоо. Ерөнхийлөгч “ЗХУ-ын Сайд нарын танхимыг эмхлэн байгуулж, түүний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний асуудлыг Дээд зөвлөлд оруулж, Дээд зөвлөлтэй зөвшилцөн Ерөнхий сайд болон Сайд нарын танхимын гишүүдийг чөлөөлж” байхаар Үндсэн хуульд тусгав…
Р.ЖАРГАЛАНТ