1287 он гэхэд Баган Буддын шашны томоохон төв болоод зогсохгүй “4000 сүмтэй хот” хэмээн Азид алдаршсан байв. 1287 онд Хубилай хааны цэргүүд Баганыг эзэлсний дараа сүм хийдийг шатаан, оршин суугчид нь дүрвэн одсон гэдэг. Түүнээс хойш олон зууны турш Баган эзэнгүй байж, анчид, тонуулчид үүрлэдэг бөглүү суурин болон хувирчээ
Одоогийн Мьянмагийн газар нутагт, Иравади голын баруун эрэгт МЭ-ий 849 онд Баган гүрэн байгуулагджээ. Хэдийгээр одоо дэлхийн газрын зураг дээр Баган хэмээх хот байхгүй ч 42 ам км талбайг эзэлсэн уг бүс археологи, геологийн гай хам шиг хэвээр байгаа юм. Мьянмагийн цэргийн хун тыг төр барих хууль ёсны этгээд хэмээн хүлээн зөвшөөрдөггүйгээс мянган суваргат Баган ЮНЕСКО-гийн соёлын өвд багтаагүй.
ХАРИАС ЗАЛСАН БУРХДЫН НУТАГ
Баган гүрний нийслэл байсан Баган хот МЭ-ий 849 онд байгуулагдсан гэдэг ч бүр МЭ-ий II зуунд оршин тогтнож байсан гэж Мьянмагийн түүхчид үздэг. Энэтхэгээс Хятад орох замд оршдог уг хот худалдаачид, мөргөлчдийн түр амрах газар болж байжээ.
1044 онд Аноратха хаан Буддын шашныг эх орондоо дэлгэрүүлж, хөрш орныхоо хаанаас ариун судар, шү тээн гуйсан гэдэг. Өдгөө Мьянмагийн нэгэн муж болсон ч 1000 шахам жилийн тэртээ хүчирхэгт тооцогдож байсан Мон улсын хаан Мануху тахил, шүтээнээ хөрштэйгээ хуваалцахаас татгалзсан аж. Үүнд хилэгнэсэн Аноратха Мон улс руу дайлаар мордож, нийслэлийг нь эзлээд бурхан тахилыг нь авчирчээ. Хөршөөсөө булаасан бурханд зориулан анхны сүм барьсан нь өнөөгийн Баганы эхлэл болсон аж. 1287 он гэхэд Баган Буддын шашны томоохон төв болоод зогсохгүй “4000 сүмтэй хот” хэмээн Азид алдаршсан байв.
1287 онд Хубилай хааны цэргүүд Баганыг эзэлсний дараа сүм хийдийг шатаан, оршин суугчид нь дүрвэн одсон гэдэг. Түүнээс хойш олон зууны турш Баган эзэнгүй байж, анчид, тонуулчид үүрлэдэг бөглүү суурин болон хувирчээ. Дайны хөлд үрэгдэж, тонуулчдын гарт үгүйрсэн Баганыг хүмүүс гээгдсэн бурхдын нутаг хэмээдэг байж. Мьянмагийн эрх баригчид сүүлийн 30 жилийн турш Баганыг сэргээн засварлахыг хичээж, сүм, суваргуудыг нь хамгаалахаар чармайж байгаа билээ. Одоогийн байдлаар Баганд 5000 ор чим жижиг сүм байдаг бө гөөд олон тооны суварга, Буд дагийн баримлаараа түүх, археологчдын төдийгүй жуулчдын анхаарлыг татдаг юм.
СУВАРГА ҮЗЭХ ДОЛООН ХОНОГ
Баган хотоос өдгөө Ньяун У, Ве Жи Ин, Мьинкаба, Хуучин Баган зэрэг хэд хэдэн тосгон, онгоцны буудал, сүм, суварга үлджээ. Швезигон, Локананда, Чауны хэмээх гурван гол суварга тэнд байдаг. Суваргуудыг тойруулан зам засаж, чингэлэг байрлуулсан бөгөөд шашны эд зүйлс худалдаална. Цагаан, улаан тоосгоор барьсан эл суваргуудыг тойроод мод, бут ургасан. Тэндхийн дуганы хаданд элдэв өнгийн будгаар хээ угалз зурсан байдаг гэнэ. Жуулчдын ярьж буйгаар дуган бүрт орж, суваргуудыг тойроход дор хаяж долоон хоног шаардлагатай аж. Дуганы оройд байрлуулсан тавцан дээрээс нар мандахыг харахын тулд жил бүр хэдэн мянган жуулчин Баганыг зорьдог. Иравади голын эрэгт буусан манан нар мандахын үес сарниж, эртний түүхтэй, гээгдсэн хот сэрэх өглөө жуулчдын сэтгэлийг их татдаг аж.
Хотын язгууртан дээдэс амьдардаг байсан хэсэгт одоо кактус ургасан бөгөөд үд дундын үед Баганд амьдрал зогсчихсон мэт санагдана. Өөрсдөдөө ч сууц барьж амжаагүй, бүх л амьдралаа сүм дуган, суваргуудыг сэргээн засах, хамгаалах үйлст зориулсан хүмүүс Баганд цөөнг үй. Тэд жуулчид, түүхч, археологчдод замчлах, тусалж, олсон хэдэн зоосоороо гэр бүлээ тэжээнэ. Баган гүрний гурав дахь хаан Алаунситху бясалгал хийхэд зориулсан том дуган барьсан нь бүтнээрээ хадгалагдан үлджээ. Алаунситху хаан өдөр бүр энэ дуганд бясалгал хийдэг байсан бөгөөд төрсөн хүүгийнхээ гарт амиа алдахдаа ч тэнд байсан гэдэг.
ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ СҮМ
Мьянмад Буддын шашны Тхеравада урсгалыг шүтдэг. Иравади голын эрэгт амьдардаг хүмүүс Баганы нэгэн сүмийг хүсэл биелүүлэгч гэж нэрлэдэг. Баганыхаад, хожмоо Мяьнмагийн генералууд энэ сүмд ирж мөргөдөг байжээ. Хүсэл биелүүлэгч сүмийг хамгаалдаг цэргийн салаа ч байсан тухай түүхчид тэмдэглэсэн нь бий. Хожмоо Бирмийг британичууд эзэлсний дараа Христийн шашин энд дэлгэрчээ. Энгийн иргэдээс эхлээд мужийн захирагч нар хүртэл Христийг шүтэх болсон ч Баганы хүсэл биелүүлэгч сүмийг харж хамгаалах хүн цөөнгүй үлдсэн байна.
Х.ОД