Хойд Солонгост ойрмогхоны өдрүүдэд анхаарал татсан хоёр үйл явдал болж өнгөрлөө. Үүний нэг нь шинэ удирдлагыг албан ёсоор тодруулсан, нөгөөх нь бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт харшилж, Пхеньяныг ч бас чамгүй гонсойлгосон хэрэг явдал.
Нэг. Засаглалын шинэ үе. Энэ сарын 11-13-нд хуралдсан Солонгосын хөдөл мөрийн намын (СХН) их хурал, Ардын дээд хурлын ээлжит чуулган залуу удирдагч Ким Жөн Уныг СХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга, Улсыг батлан хамгаалах хорооны нэгдүгээр даргаар сонгосноор засаглалын дээд эрх мэдэл түүний гарт төвлөрөв.
Сонирхолтой нь, улсын дарга гэсэн албан тушаалыг зөвхөн Ким Ир Сен агсанд зориулж мөнхөлсний нэгэн адил СХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны даргын албан тушаалыг талийгаач Ким Чен Ир-ийнх болгож, үүрд үлдээхээр шийдвэрлэсэн байна. Харин армийн ерөнхий командлагчийн эрх залуу удирдагч ид шилжжээ. Ерөөсөө Хойд Солонгост арми, нам хоёр засаглалын бүтцийн гол цөм болдог онцлогтой.
Дэлхийн хоёрдугаар дайнаас 2006 он хүртэлх хугацаанд гурваас дээш жил эрх барьсан Үндсэн хуулийн хаант засаглалын бус 258 улсын удирдлагын дотор хийсэн судал гааны дүнгээс үзэхэд угсаа залгамжилж, төрийн эрх барих оролдлого 23 удаа гарсны ес нь зорилгодоо хүрсэн байна. Тэгэхдээ тэдний олонх нь хоёр үе дамжсанаас хэтэрч чадаагүй аж. Тэгэхээр Хойд Солонгос дэлхийн улс төрийн шинэ үеийн түүхэнд рекорд тогтоогоод байх шиг байна. Коммунист дэглэмийг тэргүүлэгч хуучин ЗХУ-д угсаа залгамжлах засаглалын хэлбэрийг огт хүлээн зөвш өөр дөггүй байсан бөгөөд өнөө гийн Хятад ч улс төрийн соёлд харш гэж үздэг. Ингэхээр энэ асуудал дэглэмд тийм ч чухал зүйл биш аж. Тиймд феодалын нийгэмт дундад зууны хаадын эзэнт гүрний үеийг санагдуулсан энэ сонголтыг 21 дүгээр зуунд Хойд Солонгос яагаад хий гээд байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнд хатуу хяналт, хаалттай байдал, тархи угаалт гэхээс илүүтэйгээр харийн халдлага, дотоодын самуунаас өөрсдийг нь хамгаалах хүчтэй лидерийг тахин шүтэж ирсэн уламжлал, сэтгэл зүй энд хүчтэй үйлчилж байгаатай холбож үзэх нь бодит байдалд дөхөж очно гэсэн тайлбар судлаачдын дунд зонхилж байна. Тийм ч байж болох юм. Яагаад гэвэл, солонгосчууд дарангуйллын өмнө тийм ч номхон хүлцэнгүй байх үндэстэн биш. Энэ утгаараа уг сонголт өнөөгийн нөхцөлд тус улсад гэнэт үүсч болзошгүй улс төр, нийгмийн үймээн самуунаас сэрэмжилж, дэглэмийн тогтвортой байдлыг хангах өвөрм өц хэрэгсэл болох талтайг үгүйсгэх аргагүй юм. Ерөөсөө ч төрийн тэргүүн нь хэн байх, хэнийгээ сонгох нь тухайн улс, үндэстний дотоод асуудал. Ямартай ч Хойд Солонгост засаглалын шинэ үе эхэлснийг энэхүү зарлаж, харанга дэлдлээ.
Хоёр. “Ынха-3” пуужин. Шүүмжлэл, анхааруулга, хүчтэй эсэргүүцэл, түгшүүр дагуулсан энэ пуужингийн хөөр гөлт хөрш зэргэлдээ орнуу дыг багагүй сандаргаж, Пхе ньяныг чамгүй гонсойлгов. Үр дүн нь хэнд ч ашиг өгсөнгүй. Хөөргөлт амжилт тай болсон ч бай, бүтэлг үйтсэн ч бай эцсийн дүндээ баллистик пуужингийн технологи ашиглахыг Хойд Солонгост хориглосон НҮБ-ын шийдвэрийг (1874 дүгээр тогтоол) илт зөрчсөн тэрхүү баримт өөрөө хамтын нөхөрл өлийн гол орнууд, Хойд Солонгосын хоорондын зөрчлийг дахин сэдрээж орхив. Зөрчил ерөнхийдөө танил сценариар эхэллээ. Үйл явц хэрхэн өрнөх нь Хойд Солонгосоос багагүй шалтгаалах нь. Хэрвээ цөмийн туршилт, цэргийн бусад өдөөн хатгалга урьдын адил үйлдвэл НҮБ-ын Аюулгүй зөв лөл автоматаар шийдвэр гаргах, хориг арга хэмжээг чангатгах, Хойд Солонгосын цөмийн обьектод хэсэгчилсэн цохилт өгөх зэргээр байдал хурцдаж болзошгүй байна.
Энэ нь хямралыг эцэслэн шийдвэрлэхийг хүсэлгүй нөхцөл байдлыг үе үе хурцатган, түүнийгээ зохицуулах маневрт холбог догчдыг татан оролцуулж яриа хэлэлцээ явуулж байх сонирхолтой Хойд Солонгосын үл ойлгогдох бодлогыг цаашид тэвчих тэвчээр олон улсын хэмжээнд алдарч буйн дохио байж магадгүй. Лав л Солонгосын хойг, Зүүн хойд Азиар үл барам Ази, Номхон далайн бүс нутагт харсаар байтал пуужингийн болон агаарын довтолгооноос хам гаалах системээ өргөжүүлж, цэрэг, стратегийн нөлөөгөө тэлэх замаар өөрт нь шахалт үзүүлэхэд өрнөдийнхөнд Пхеньяны бодлого аятайхан зууш болж байгаад онцгой харилцаатай Хятад ч бухимдахгүй байж чадахгүй байгаа бололтой.
Түүнчлэн Пхеньяны энэ удаагийн алхам сонгуулийн өмнө Цагаан ордныг гонсойлгосон гэхээсээ илүүтэй АНУ өөрийнх нь зүрхэнд хүрч тусах тив алгасагч баллистик пуужинтай (ICBM) болох технологийн шийдэлд хүрэх оролдлого боллоо хэмээн ихээ хэн эмзэглэж байгаа юм. Бодлого тодор хой лоход нө лөө бүхий АНУ-ын Гадаад бодлогын ний гэм лэг (CFR) зэрэг дүн шин жилгээний бай гууллага Хойд Солонгосын 2009 онд хөөргөсөн “Тэподон-2” пуужин гийн хоёрдугаар угсраа 6800 км-т хүрч унаснаас Хойд Солонгосын зүгээс АНУ-ын эх газарт учруулах шууд аюул занал ойрхон байна гэсэн дүгнэлт хийж, Засгийн газартаа анхааруулсаар байгаа.
Пуужин хөөргөж, цөмийн туршилт хийх нь Умард Солон госын хувьд өөрсдийнх нь үзэж байгаагаар аюулгүй байдалд нь чухал, тэдэнд улс төр, суртал ухуулгын ач холбогдолтой байж болох юм. Гэхдээ бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдалд үл харшлах өөр арга зам сонгох боломж хангалттай нээлттэй байна. Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх шаардлагын үүднээс аваад үзсэн ч тийм юм. Зөвхөн энэ удаа гийн “Ынха-3” пуужинг хөөргөхөд зарцуулсан 850 сая долларын зардал тус улсын хүнсний картын системийн дунджаар жишиглэж үзэхэд 19 сая солонгос иргэний нэг жилийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах, эсвэл жил бүр дутагддаг 400 мянга орчим тонн хүнсний хомсдолыг зургаан жил арилгахуйц хэмжээний зардалтай дүйж байна. Энэ мэдээлэл бодитой аваас цөмийн хөтөлбөрөөр хөө цөлдөх нь тэртээ тэргүй бэрхшээлтэй байгаа эдийн засаг, ард түмнийх нь амьжиргаанд багагүй дарамт учруулж байж таарна. Үүнийг ч Хойд Солонгосын шинэ удирдлага сайн мэдэж байгаа.
Өнгөрсөн нэгдүгээр сард залуу удирдагч намын удирдах ажилтнууддаа хандаж хэлсэн үгэндээ капитализмын аргыг хэрэглэх гэж байна гэсэн “хамеолон шилтнүүдийн” шүүмжлэлээс бэргэж эдийн засгийн мэргэжилтнүүд аж ахуй эрхлэх шинэ арга зоригтой эрэл хийж нэвтрүүлэхийг хүсэхгүй байгааг анхааруулсан. Тэрбээр ашиглах боломжтой аваас Хятадын ч бай, Оросын ч бай, Японы ч бай аливаа арга хэрэгслийн оновчтойгоор ашиглахыг зөвлөсөн тухай гэгээлэг мэдээ сүүлийн үед гаднын хэвлэлд гарч байгаа нь үнэний хувьтай бол олзуурхууштай хэрэг юм.
Дээрх хоёр үйл явдал бүхэлдээ өмнөх жолоодогчдынх нь дурсгалд зориулагдахын зэрэгцээ залуу удирдагчийн байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо гэж ажиглагчид үзэж байна. Шинэ удирдагч салаа замын шинэ уулзвар дээр тулж ирлээ. Нээлттэй бодлого, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, түүний тулд бас цөмийн хөтөлбөрөөс эгнэгт татгалзсан шинэ сонголт хийнэ гэдэгт найдах л үлдлээ.
Б.ЛХАГВАА (Солонгос судлаач)