Сүүлийн дал гаруй жил Монголд цаг уурын дундаж температур 2.17 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин их юм. Цаг уурын дулаарлаас болоод ган гачиг ихсэх болж, Монголын газар нутгийн 60 орчим хувийг эзэлдэг мөнх цэвдэг хайлхад хүрсэн байна. Токиогийн Кэйёо их сургуулийн багш, Масака Ватанабэ монголын байгаль орчин болон цэнгэг усны талаар судалгаа явуулжээ. Тэрээр хэлэхдээ “Зарим газруудад хөлдүү хөрсний гадаргуугийн тав гаруй метр аль хэдийнээ хайлчихсан байна. Үүнээс болоод гол мөрний ус багасаж, ургамлын ургалт, нахиалалт цагаасаа хойшлох болсон” гэжээ.
Монгол улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран хийсэн судалгаагаар 2000 он гарснаас хойш зуд болох шалтгаан зуны ган гачигтай холбоотой болсон гэдгийг тогтоосон юм. Азийн хөгжлийн бакнаас гаргасан өөр нэг судалгаагаар цаг уурын өөрчлөлт, дулаарлаас болж 21 дүгээр зууны төгсгөл гэхэд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг алдахад хүрнэ гэсэн дүгнэлт гарчээ. Дэлхийн дулаарлыг багасгах нь өдгөө дэлхийн даяар асуудлуудын нэг болоод байгаа билээ. Монгол улс дулаарлаас болоод үүсэж байгаа асуудлуудаа шийдхээр хэд хэдэн ажлуудыг хийж эхлээд байна.
МУИС, Кэйёо их сургуулийн хамтарсан судалгааны баг өнгөрсөн зун мянган малчдын гар утсанд шуудан илгээж цаг уурын нөхцөл байдал,дулаарал, бэлчээрийн газарт гарч буй өөрчлөлт зэргийн талаар мэдээллийг түгээсэн байна. Ирэх жилээс байгалын эрчим хүчээр ажилладаг хөлдүү мах хадгалах байгууламж байгуулах шинэ төслийг Япон улсын засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлэх гэж байна. Зуднаар үхсэн малын махыг хэрэглэж болохгүй. Харин зуд болхоос өмнө малынхаа махыг лаазалсан бүтээгдэхүүн болгож хадгалавал эдийн засгийн алдагдлыг нөхөж болно гэж үзэх байгаа ажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд бид малынхаа тоо толгойг өсгөх хэрэгтэй болж байгаа юм. Монгол улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны сайдын шинжлэх ухааны зөвлөх Т.Чулууны хэлснээр цаг уурын дулаарлыг эсрэг хийх чухал ажлуудыг нэг бол малын тоо толгойг өсгөх явдал ажээ.
А.Номуундарь