Орхон аймагт ирэх сарын 13-15-нд оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд “Тусгай олимп” тэмцээн болно. Уг олимп зургаан төрлөөр болох бөгөөд 8-35 насны иргэд оролцоно.
Анх удаа болж буй “Тусгай олимп”-ыг Орхон аймаг дахь “Энх тайвны корпус”, “Тусгай олимпын Олон улсын хороо”, АЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Сагс, гар бөмбөг, хөнгөн атлетик, усан сэлэлт зэрэг спортын зургаан төрөлд оролцох иргэдийн биеийн бэрхшээлээс шалтгаалж хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангилалд өрнөнө. Орхон аймагт оюуны бэрхшээлтэй 100 гаруй иргэн бий. Тэдний 35 нь дээрх тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна.