Британийн хүнсний дэлгүүрүүдэд бенефорт хэмээх шинэ сортын цэцэгт байцаа буюу брокколи худалдаж эхэлжээ. Бенефортод агуулагдах глюкорафанин хэмээх бодис энэ төрлийн бусад байцааныхаас 2-3 дахин их аж. Глюкорафанин бол эсийн бодисын солилцоог зохицуулахад тусалдаг ашигт нэгдэл юм. Энгийн үгээр тайлбарлавал, цусан дахь чихэр, өөх тосны хэмжээ ихэдвэл ашиггүй холестерин болдог. Тэгвэл глюкорафанин чихэр, өөх тосыг задлагч гэж ойлгож болно. Бүр тодруулбал, энэ бодис бие махбодийг хамгаалах генийг идэвхжүүлдэг сульфорафан хэмээх бодис болон задардаг юм байна. Ингэснээр хүний дархлааны системийг дэмжинэ гэсэн үг. Сульфорафан бол үе мөчний мөгөөрсний эд, эсийг хамгаалдаг фермент бөгөөд хорт хавдар болон төрөл бүрийн нянгийн эсрэг нөлөөтэй органик нэгдэл аж. Цэцэгт болон буржгар, навчит байцаанд л ихээр агуулагддаг юм байна.
Ногоон цэцэгт байцаатай холбоотой өөр нэгэн мэдээ байна. Энэхүү ногоонд агуулагддаг ашигт нэгдлүүд нь агаараар дамжин биед орсон хорт бодисуудыг устгадаг үйлчилгээтэйг ДЭМБ-ын эмч нар Хятадын хамгийн их бохирдсон бүс нутгийн иргэдийн дунд хийсэн клиник туршилтаар батлагджээ. Эмч нар хүмүүст өдөр бүр ногоон цэцэгт байцааны шүүс хагас аяга уухыг зөвлөжээ. Ингэснээр уушигны хорт хавдар үүсгэдэг бодисыг биеэс гадагшлуулах боломжтой аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Cancer рrevention research” сэтгүүлд нийтэлсэн байна.
Дашрамд дурдахад, дэлхийн хэмжээнд энэ ногооны нийлүүлэлтийн 40 гаруй хувийг Хятад, 30-аад хувийг Энэтхэг нийлүүлдэг бөгөөд Испани, Франц, Итали, Турк, Израиль улс брокколи тариалалтаараа алдартай.
Блиц:
Нэр-Латин нэршлээр вrassica silvestris. Итали нэршил брокколи.
Гэр бүл-Өнгөт байцааны овог. Буржгар байцаан төрөл.
Тодорхойлолт- Хүлэмжид эрлийзжүүлэх замаар гарган авсан.
Гарал-Газрын дундад тэнгис орчим.
Ургац-Буржгар толгойн хэсэг 10-15 см болсон үед нь иш хэсгийг үлдээгээд тайрахад, мөөг шиг дахин ургадаг өгөөжтэй ургамал. Орчин нь таагүй, шимгүй бол булцуу хэсэг нь шарлаж, “уурладаг”.
Найрлага-Уургийн агууламжаараа үхрийн махыг ардаа хийнэ гэвэл итгэх үү. С.К. А В1, В2, В5, В6, РР, Е, U аминдэм болон бета-каротин , цинк, марганец, хлорофилл зэрэг эрдэс бодисоор маш баялаг.
Хадгалах-Олон хонуулсан цэцэгт байцааны С аминдэм нь хоёр дахин буурдаг. Удаан хадгалах бол шууд хөлдөөсөн нь дээр. Учир нь хөлдүү нөхцөлд аминддэм, эрдсүүд нь хөргөгчид байснаас илүү урт хугацаанд хадгалагддаг. Амт, тэжээллэг чанарыг нь алдуулахгүйн тулд 3-5 минут чанаад, хүйтэн усанд сойх, эсвэл нөөшилж хэрэглэвэл тохиромжтой.
Сорт-Сонгодог буюу калабрийн, улаан, зулзаган болон саяхан “мэндэлсэн” бенефорт гэсэн дөрвөн сорт бий. Бенефортыг мэргэжилтнүүд супер брокколи гэж нэрлэсэн.
Эртний Грект брокколийг ногоон эм хэмээдэг байжээ. Эл ногоо зүрх судас, мэдрэлийн системд онцгой сайн. Биеэс хүнд металл, давсыг гадагшлуулдаг аж. Цацрагийн туяанд хордсон хүмүүст брокколи идэхийг олон улсын эмч нар зөвлөдөг байна. Цэцэг байцаан химийн найрлагад үндэслэн эм гарган авахаар ажиллаж байгаа гэнэ.
Энэүү дэглэмийг барихад долоо хоногт 7-8 кг турж, эрүүлждэг гэнэ.
Эхний шат: 1-2 өдөр.
Өглөө-Бага зэрэг давстай усанд чанасан, эсвэл жигнэсэн брокколи хүссэн хэмжээгээрээ идээд 1-2 аяга чихэргүй хар цай.
Өдөр- 50 гр тахианы цээж мах, 100 гр брокколийг 250 гр усанд чанаж, багахан давсаар амтална.
Оройдоо өглөөний цэсийг давтана.
Дараагийн хоёр өдөр.
Өглөө-Нэг хумс сармис, бүтэн улаан амтат чинжүү, 200 гр брокколийг хоолны халбага дүүрэн чидуны тостой зөөлөн гал дээр 15 минут жигнэж, бага зэрэг давсаар амтална. Нэг аяга рашаан буюу эрдэсжүүлсэн ус.
Өдөр-150 гр брокколийг тал сонгино, хоёр ширхэг улаан лооль, хоолны халбага ургамлын тостой жигнэнэ. Нэг аяга жимсний шүүс.
Оройдоо өглөөний цэсийг давтана.
5-6 дахь өдөр.
Өглөө-100 гр брокколи, 100 гр үхрийн өөхгүй мах, тослог багатай цөцгий хоолны халбагаар хоёр. Эдгээрийг 20 минут жигнэнэ. Мөн тослог багтай йогурт, тараг нэг аяга.
Өдөр- Брокколийг багахан давстай усанд 3-5 минут чанаад хүссэн хэмжээгээрээ иднэ.
Орой-Өөхгүй үхрийн чанасан мах 150 гр, нэг аяга эрдэсжүүлсэн ус.
Хоёр дахь шат нь тус бүр хоёр өдөр буюу нийт дөрөв хоног үргэлжилнэ. 7-8 дахь өдөр.
Өглөө-Чанасан брокколи хүссэн хэжээгээрээ, өндөг хоёр ширхэг, Чихэргүй хар цай нэг аяга.
Өдөр-300 гр тахианы шөлөнд 100 гр брокколи, 30 гр яншуй чанаад бага зэрэг давсаар амтална.
Орой-Чанасан брокколи 100 гр, хөх тарианы талх хоёр зүсэм, улаан лоолийн шүүс нэг аяга.
9-10 дахь өдөр.
Өглөө, Орой- Чанасан брокколи 100 гр, хальстай нь чанасан төмс нэг ширхэг, тосгүй болгсон загас 100 гр.
Өдөр- Чанасан брокколи 100 гр, жигнэсэн загас100 гр, аяга ус.