Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчид Дархан хотын эрх зүйг эргэж сэргээх эсэх талаар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах журам батлав. Үүний дагуу таван хүнтэй ажлын хэсэг байгуулан, ирэх тавдугаар сарын 15-18-нд аймгийнхаа бүх иргэдээс санал авахаар тогтлоо. Тус аймгийн төвийг буцаагаад улсын зэрэглэлтэй хот болгох талаар Дархан сумаас судалгаа хийгээд дуусчээ. Үүн дээр иргэдийн саналыг нэгтгэн, холбогдох байгууллагад уламжлахаар шийдвэрлэжээ.