МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг кидс” англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хуланг урьжээ. 1998 онд МҮОНТ-ээр багачуудад англи хэл зааж байсан тэрээр “Дэлхийн хэл-англи хэл” сэдвээр илтгэл тавих юм байна. Лекц баасан гаригийн 17.37 цагаас МЗХ-ны “Залуус” танхимд эхэлнэ.