Завхан аймаг нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний дөрөвдэх хөтөлбөр болох “Эх нярайн эрүүл мэнд 2011-2015” бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Сонгосон зорилтот бүлгийн хүн амд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нь”, “Эх нярайн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах нь” сургалт, “Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” хэлэлцүүлгийг аймаг, сумдын өрхийн эрүүл мэндийн эмч, сувилагч 1400 гаруй иргэнд зохион байгуулсан байна.
Мөн НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр 800 эмэгтэйд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болгон ариун цэврийн багц олгосон байна.