БНХАУ Засгийн газрынхаа тэтгэлгээр манай 1000 оюутныг сургахаар болжээ. БСШУ-ы сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шоулан нар Монгол, Хятадын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт ирэх тавдугаар сард болно. Монгол Улсад эрэлттэй байгаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, инженер, боловсрол, урлаг судлал, анагаах ухаан гэсэн мэргэжлийн чиглэлээр энэ жил бакалаврт 20, магистрантурт 140, докторантурт 40 оюутан сургах юм” гэв.