Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр дууссан. Тэгвэл бүртгүүлсэн хүмүүсийн тоо энэ сарын 24-нд гарах аж. Гуравдугаар сарын 21-нд авсан монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 21.493 хүн өгснөөс 18.200 нь 400-гаас дээш оноо авч, тэнцсэн. Харин тэнцээгүй хүмүүсээс энэ сарын 25-нд Улаанбаатарын 12.00 цагаас дахин шалгалт авна. Одоогийн байдлаар тэнцээгүй 3293, шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан, мөн шинээр бүртгүүлсэн 2170 хүн шалгалт дахин өгөхөөр болоод байна. Хоёр дахиа шалгалт өгч байгаа хүмүүс бүртгүүлэх шаардлагагүй. Дөрөвдүгээр сарын 24 хүртэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаст овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч, шалгалтад хамрагдана. Харин монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлээгүй, босго оноогоо даваагүй хүмүүсийг бүртгэхгүй. Шалгалтад тэнцсэн болон дахин шалгалтад орж байгаа хэрнээ элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлээгүй бол энэ сарын 24 хүртэл Боловсролын үнэлгээний төв дээр ирж бүртгүүлж болно.