Микро автобусны жолооч нар Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд “Бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэх, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгох”-ийг шаардаж байгаа аж.
Энэхүү шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлнэ гэв. Ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон гэх микро автобусны эзэд төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж байгаа аж.