Засгийн газар ой хээрийн түймэрт өртсөн 44 өрхөд иж бүрэн гэр олгох шийд гаргажээ. Үүнээс гадна гал түймрийн бүсэд хэрэгтэй байгаа есөн авто машиныг орон нутагт шилжүүлэхээр болсон байна.
Мөн түймэрт өртсөн бэлчээрийн даацгүй болсон малчин өрхүүдэд 730 тонн өвсийг Сүхбаатар, Төв, Булган, сумын нөөцийн сангаас нийлүүлэхийг зөвшөөрчээ.