МЗХ нь залуучуудын зөвлөл сарынхаа хүрээнд Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Залуучуудын зөвлөл байгуулаад байгаа билээ. Тэгвэл эдгээр зөвлөлөө идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор “Хариуцлагатай залуу” сургалт зохион байгуулаад эхэлжээ. Энэ удаа МЗХ дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан “Бүтээлч хандлага” гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд болж, тус холбооны дэргэдэх сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл лекц уншсан юм.