Сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг дэмжих зорилготой “Сүмитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлгийг 2014-2015 оны хичээлийн жилд 30 оюутан хүртэж байна. Тэдний 26 нь өмнө нь энэ тэтгэлэгт хамрагдаж байсан бол дөрөв нь шинээр сонгогджээ. 20 дахь жилдээ зохиогдож буй уг тэтгэлгийг оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан сургуулиа төгстөл нь олгодог юм. Сонгон шалгаруулалтыг “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн оюутанд үйлчлэх төв хамтран зохион байгуулдаг.