Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсан дахь Соёмбот ууланд энэ сарын 19-нд гал гарсныг тус дүүрэг дэх Аврах, гал унтраах 14 дүгээр ангийнхан шуурхай ажиллан унтраасан юм. Галд ойр орчмынх нь барилга байшин өртөөгүй боловч байгаль экологид тодорхой хэмжээний хохирол учирсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Харин уг галыг хэн ямар зорилгоор тавив гэдгийг цагдаагийнхан шалгаснаар Соёмбот ууланд бага насны хүүхдүүд гал алдсаныг тогтоожээ. Тодруулбал, тус хороонд оршин суугчдын хүүхдүүд өдөр гэрийнхээ гадаа өвс шатаан тоглож байгаад салхинд гал алдсан гэнэ. 7-9 насны дөрвөн хүүхэд гал алдмагц зугтан гэр гэр рүүгээ орцгоосон аж. Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14 насанд хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай учраас тэдний эцэг эхэд хариуцлага тооцохоор болж буй талаар эх сурвалж мэдээллээ.