Энэ сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын талаас хил даван орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Цагаан-овоо, Дашбалбар, Чулуунхороот сумын нутаг руу орж, улмаар хүчтэй салхины улмаас нийт долоон сум, хилийн хоёр отрядын хариуцсан хэсгийг бүхэлд нь хамарчээ.
Дорнод аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсэгт гарч буй түймрийг дөрвөн автомашинтай 47 алба хаагч унтраах арга хэмжээ авч байгаа бөгөөд түймрийн тархац хойд талаараа унтраагүй, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр хил давсан түймрийг Хятадын тал унтраасан байна. Харин хилийн дугаар заставуудын дунд гарсан түймрийг хилчид энэ сарын 20-ны өдрийн оройн 20 цагийн орчим цурманд оруулж унтраажээ. Мөн Дорнод аймгийн хойд хэсгээр гарч буй түймрийг унтраахаар хилчид ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангийн Ульханы хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарч байгаа түймрийг унтраахаар таван хилчин, аймгийн Онцгой байдлын газраас нэг автомашинтай 11 алба хаагч ОХУ-ын талаар тойрч очиж түймрийг унтраагаад буцаж ирсэн байна. Мөн Ямлахын заставын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 13.10 цагт хил даван орж ирсэн түймэр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 20-ны өдөр нутгийн гүн тийш нэвтэрсэн тул түймрийн голомтод хилчид биечлэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Дорнод аймгийн хилийн хоёр отряд, зургаан заставын 149 хилчин 15 автомашинтайгаар түймэр унтраахад оролцож долоон сая орчим төгрөгийн хүнс, шатахуун зарцуулаад байна.