Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй тусламжийн аянд одоогоор 22.4 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.2 сая төгрөгийн тэжээл, малын 4.7 сая төгрөгийн эм, 17.7 сая бэлэн мөнгө цугларчээ. Тус салбарынхны хувьд яам, түүний харьяа байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа өгөхөөр болсон юм.
“Өгөөж”, “Өег”, “Тэнгэрийн хишиг”, “Грийн сити”, “Баатрууд тэнгэр”, “Мах маркет”, “Улаанбаатар гурил”, “Витафит” зэрэг үндэсний 30 орчим үйлдвэрлэгч болон малын эм худалддаг компаниуд хандив өргөсөн аж. “Тогтвортой амьжиргаа”, “Хөдөө аж ахуй маркетинг” болон Азийн хөгжлийн банкнаас манайд хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийн ажилтнууд ч тусалж, нийт 3.4 сая төгрөгийг түймэрт нэрвэгдсэн сумдад илгээхээр болсон байна.
Аяны хүрээнд цугласан тусламжийг хүргэхээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаар ахлуулсан баг өчигдөр зүүн аймгийг зорив.
Ч.ЗУЛ