ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа " School police" буюу сургуулийн цагдаа төсөл хөдөө орон нутагт ажиллаж эхэлжээ.Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан анхны сургуулийн цагдааг ажиллуулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх зэрэг хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхэд хохирогч болох нь олширдог.
Иймээс сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Өвөрхангай дахь цагдаагийн газраас "School police" төслийг зохион байгуулж эхлэв. Энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилдээ нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл тойруул хийх юм.