ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн номын сан 2010 оноос дэлхийн номын өдрийг тэмдэглэж, Монголын их дээд сургуулиудаас гадна олон улсын номын сан, хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хийдэг. Тэгвэл энэ жил ШУТИС Монголд анх удаа Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэнг зохион байгуулахаар өнөөдөр нээлтийг нь хийлээ. Тус үзэсгэлэн нөгөөдөр дуусах юм.