2015 оны дөрөвдүгээр сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1312 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 2 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 24, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 9, зам тээврийн хэрэг 11, осол 6 гарч 12 хүн гэмтсэн байна.