Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын энэ оны гуравдугаар сарын 11-ний 48 дугаар тогтоолоор “Ховд хотын ногоон бүсэд” нэвтэрсэн, ногоон байгууламжид хохирол учруулсан малын эзэнд хариуцлага тооцох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Энэ журмын дагуу ногоон бүсэд хариулгаггүй явсан малыг тусгай хашаанд журамлан эзэнд нь хариуцлага тооцохоор болжээ.
Эхний удаад журамлагдсан нэг бог малаас 2500 төгрөг, бод малаас 5000 төгрөг, түүнээс дээш удаа журамлагдвал үнийг торгуулын үнийг нэг дахин нэмэгдүүлэхээр заажээ.
Эзэн хариулагагүй малын эзэнд багийн засаг дарга, улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулж, шаардлагатай тохиолдолд улсын орлого болгохыг Жаргалант сумын ЗДТГ-аас анхаарууллаа.