Улаанбаатар-Увсын хойд чиглэлийн их замын хажууд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн урагш хоёр километр зайтай “Баянбулаг” хэмээх газрын аманд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэдэг станц ашиглалтанд орлоо.
Үүнтэй холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт аюулгүй ажиллагаа тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах сургалтыг салбар хэмжээнд зохион байгууллаа. Мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн энэ арга хэмжээнд 37 аж ахуйн нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтан ажилчид хамрагдлаа. Тус станцад “Дашваанжил” компани хөрөнгө оруулалт хийжээ.