БОНХАЖЯ, түүний харьяа газруудын албан хаагчид гал түймэртэй тэмцэхэд зориулж нэг өдрийн цалингаа хандивласан байна. Ус цаг уур орчны шинжилгээний газар, Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа зэрэг албадуудаас цугларсан хандиваар гал түймэртэй тэмцэж буй байгаль хамгаалагчид болон ойн ажилтнуудад зориулалтын хувцас, багаж хэрэглэл авч өгөх аж. Түүнчлэн түймрийн эрсдэлтэй бүс нутгуудад байгаа иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагуудын өмч хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх ажил зохион байгуулсан байна.