Монгол Улсын Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бигийн зорилго нь талууд байгалийн нөөцийн тогтвортой менежмент, иргэний нийгмийн байгууллага болон нутгийн иргэдийг байгаль орчны засаглал, шийдвэр гаргах үйл явцад оролцох чадавхийг нэмэгдүүлэх, уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй газруудад талуудын дунд зөрчлийг бууруулах, шийдвэрлэх асуудлаар хамтран ажиллахад оршиж байгаа аж. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БОНХАЖ-ын сайд хатагтай Д. Оюунхорол, Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгчийн орлогч ноён Дийпак Элмер, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Мелони К. Линдберг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн ноён Н. Батнасан, “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь - II” төслийн менежер ноён Жонатан Стейси нар хүрэлцэн ирлээ