Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар цагдаагийн ажилтнуудаа баярлуулсан нэгэн шийдвэр гаргалаа. Аймгийн Цагдаагийн газраас 2014 оны зургадугаар сард“Цагдаагийн байр”-ыг хувьчлах хүсэлт гаргасныг хэлэлцээд хувьчлах шийдвэр гаргаснаа өчигдөр гардуулжээ. Тус байр нь 24 айлынх бөгөөд 1997 онд ашиглалтанд орсон юм байна.
Тус сууцанд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан өндөр настнууд, одоо ажиллаж байгаа алба хаагчид тэдний гэр бүл нийлсэн 81 иргэн амьдардаг аж.
Тус орон сууцыг хуулийн дагуу үнэтэй хувьчлах шийдвэр гаргасан бөгөөд нэг айлын орон сууц 15-18 сая төгрөг буюу ам метр. кв нь 270 мянган төгрөгөөр хувьчлагдаж байна. Ийнхүү цагдаагийн алба хаагч, ахмадууд өөрийн гэсэн хувийн орон сууцтай боллоо.