“Барилга экспо-2015” ОУ-ын үзэсгэлэн яармаг 2008-оос жил бүр тогтмол зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн хоёр ангиллаар үргэлжилнэ хэмээн зохион байгуулагчид ярилаа. Энэ сарын 24-26-нд “барилгын материал”, ирэх сарын 1-3 өдрүүдэд “орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн үзэсгэлэн “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Олон улсын үзэсгэлэн яармагт Япон, Орос, Солонгос, Хятад, Финлянд, Итали, Герман, Чех, Польш зэрэг орны болоод дотоодын үйлдвэр эрхлэгч нийт 250 гаруй аж ахуй нэгж оролцоно.
Үзэсгэлэнд ирснээр манай улсын барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрээд байгаа шинэ төрлийн о материал, бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийн сантехникийн болон цахилгааны материалууд, гадна, дотно заслын материал, үнэргүй будаг, шингэн обой , хонины ноосон дулаалга, шинэ болон амины орон сууц, ландшафт тохижилт зэрэг мянга гаруй нэр төрийн материалыг үзэж, танилцах боломжтой юм байна.
Мөн нийслэлд баригдаж байгаа орон сууцны шинэ төслүүд болон ам.метр кв нь 1.300 мянгаас эхлээд тансаг зэрэглэлийн орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцох аж.