Дархан-Уул аймгийн Дархан сумын IV цэцэрлэг тоглоомын тусгай өрөөтэй болжээ. Гадаадын хөгжингүй орнуудын цэцэрлэгүүд шиг тоглоомын тусдаа өрөөтэй болохын тулд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, багш ажилчид өөрсдийн хэрэглэсэн ундаа, усны сав, лаазаа бүтэн жил цуглуулан тушааж, мөнгө хуримтлуулсан аж. Тэдний цуглуулсан мөнгө дөрвөн сая гаруй төгрөг болжээ. Агуулах байсан өрөөг “Аз жаргалын өргөө” болгоход нийтдээ найман сая төгрөг зарцуулсан байна. Энэ өрөөнд тус цэцэрлэгийн 380 гаруй хүүхэд ээлжлэн тоглох юм.