Нарийн тансаг ноолуурт “Залаажинстийн цагаан” омгийн ямааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөс тусгай үүлдэр хэмээн хүлээн зөвшөөрч, баталсан байна.
Ингэхдээ Баян-өндөр сумын Эдрэнгийн багийн ямааг хамруулсан учир тус сумаас ирүүлсэн саналыг үндэслэн үүлдрийн нэрийг "Залаажинст-Эдрэн" хэмээн тогтжээ.
Энэ омгийн ямаа чийрэг, галбирын хувьд согоггүй, ямар ч толбогүй цагаан зүстэй, хөл мөч, эвэр туруу сайн хөгжсөн, голдуу дунд зэргийн хэмжээний наран, гэдэргээ хэлбэрийн эвэртэй, нүдний болор тод хар, зовхи бараан, урт бүдүүн хялгастай, нарийн ноолууртай, говь цөлөрхөг нутагт бэлчээрээр маллахад зохицсон гэнэ.