МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб “Хатан Туул голоо хайрлан, хамгаалъя” аян өрнүүлээд гурван жил болж байна. Аяныхаа хүрээнд дугуйчин залуус ирэх ням гаригт буюу энэ сарын 26-нд Туул голын эрэг орчмыг цэвэрлэхээр болжээ. Энэ гэгээн үйлст нэгдэхийг хүссэн залуусыг https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгэх юм байна.