“Сүхбаатар” сувиллын цогцолбор ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус сувилал 65 ортой. Сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн тусламжийг дүүргийнхээ 15.000 гаруй ахмад, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хүүхэд, жирэмсэн эхчүүд, суурь өвчтэй хүмүүст үзүүлэх аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34 дугаар ангийн хойд талд байрлах сувиллын цогцолборын нээлт маргааш 13.00 цагт болно.