Нэгдүгээр ангийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ. Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт байхад л хангалттай. Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Хүүхдүүдээс ямар ч хураамж, шалгалт авахгүй. Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газар ирэх даваа гаригт хэвлэлийн хурал хийнэ.