Канад Улсын иргэн манай улсад ирээд нас барсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.
Тус төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү “Энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue Sky” зочид буудлын 16 дугаар давхрын дугаар өрөөнд хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Улмаар Канад Улсын иргэн Жеймс Доак ил харагдах гэмтэл шархгүй, гадны нөлөөгүй нас барсан байсныг тогтоогдсон.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс эхний байдлаар гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байгаа. 14 хоногийн дараа шинжилгээний хариу эцэслэн гарна” гэлээ.